УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсууриар цэг тавиулмаар байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 29

УИХ-ын чуулган завсарлаж, гишүүд тойрогтоо ажиллах улсын төсвөөс зувчуулсан тэрбум төгрөгөө үрэн таран хийсэн шигээ найр наадам хэсч, хувьсгалын гэхээсээ илүү хувийн Пи Ар-аа өсгөж явна. Тэдний нэг болох УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Говьсүмбэр аймгийн 15 жилийн ойд оролцох завсараа Сүмбэр сумын 10 иргэнд гэр өгөхөөр зэхсэн байхыг замаар өнгөрч явсан сэтгүүлч би олж харлаа. Хальт харахад өнгө зүс сайтай цоо шинэ гэр харагдах боловч дөхөж очоод харахад бүрээс, туурга нь багадсан, ширүүхэн амьсгалахад хийсээд явчихмаар хөгийн юм байх аж. Гэрийн мод, гадар дотор бүрээс гээд тэр чигээрээ хулхи иймэрхүү гэр хар зах дээр 200 мянган төгрөг хүрэхтэй үгүйтэй байдаг гэнэлээ. Ийм гэрэнцэрийг ядарсан иргэнийхээ амьдралыг өөд  татаж, орох орон оочих аягатай болголоо гээд л шоудаж гардуулж өгөх нэрээр олны анхаарлыг татах гэж оролддог зуршил хаа саагүй бий. Түүний л нэгэн адил жүжиг Сүмбэр суманд тоглогдохоор зэхэгджээ. Орон гэр өөд татах бүү хэл орон гэртэй болж чадахгүй байгаа иргэд ямар мөнгөөрөө шинэ дээвэр туурга аваад амьдралаа аврах билээ дээ. Гишүүдийн өгсөн гэрийнх нь үнэнээс давсан үнэтэй дээвэр туургыг өвөлдөө хасах 35 хэм хүрдэг Монголын ядуус юугаараа авах вэ гэдэг асуулт өнөөх “гайхалтай” гэрийг хараад... Үргэлжлэлийг эндээс уншина уу

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top