Монгол Улсад Мэдээлэл, Шуудан, харилцаа холбоо, технологийн салбар үүсч байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн мэдээллийн технологийн газар болон хувийн хэвшлийн компаниудыг Мэдээлэл, харилцаа холбоо технологийг хөгжүүлэхэд үр бүтээлтэй ажилласан ажилтан, албан хаагчдыг Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль ИТХ, НЗД-ийн нэрэмжит шагналуудаар өнөөдөр шагнаж урамшууллаа.
Шагналыг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга Я.Сод-Эрдэнэ нар гардуулж ойн баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Мэдээлэл, Шуудан харилцаа холбооны салбарын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг-ээр Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга С.Батзориг, Нийслэлийн нийтийн тээврийн газрын Мэдээлэл технологын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Баярт, Ус сувгийн удирдах газрын Програмист инженер Ж.Мөнхжаргал нарыг , Мэдээлэл, шуудан харилцаа холбооны салбарын “Жуух бичиг”-ээр Ус сувгийн удирдах газрын Автомажуулалтын инженер Н.Ариунболд, Нийслэлийн цагдаагийн газрын Сүлжээний инженер, цагдаагийн дэслэгч Б.Бямбагэрэл, Нийслэлийн Мэдээллийн технолонгийн газрын харилцаа холбоо, шуудан хариуцсан мэргэжилтэн Т.Балдандорж, Замын цагдаагийн газрийн Мэдээллийн сүлжээний инженер Э.Гантулга, Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Сүлжээ хариуцсан мэргэжилтэн Н.Энэрэл, Нийслэлийн Архивын газрийн ахлах мэргэжилтэн Ц.Рэгзэдмаа нарыг , Ардын хувьсгалын 90 жилийн ойн медиалаар Нийслэлийн мэдээллийн технологийн газрын Ашиглалт үйлчилгээний хэлтсийн дарга Д.Ариужин, Нийслэлийн мэдээллийн технологийн газрын Хөтөлбөрүүдийн хэрэгжилт, судалгаа шинжилгээ зохицуулалт хариуцсан мэргэжилтэн И.Эрдэнэмөнх, Нийслэлийн мэдээллийн технологийн газрын хүний нөөц, хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн Г.Энхзул нарыг , Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал “Хүндэт үнэмлэх” – ээр Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь төслийг удирдах нэгжийн мэдээллийн ажилтан Э.Батжаргал, Ус сувгийн удирдах газрын Компьютерийн инженер, програмч Б.Амгалан, Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын механик, хөргөлтийн инженер Б. Ганбаатар, Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын дарга Л. Туул, Скайтел ХХК-ын байгууллагын борлуулалт хариуцсан мэргэжилтэн Д. Энхтайван нарыг , Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатаар хотын захирагчийн Жуух бичиг- ээр Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын Ерөнхий нягтлан бодогч Д.Ариун, Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын ээлжийн инженер Д.Бямбасүрэн, Улаанбаатар хотын төв номын сангийн мэргэжилтэн Ж.Бэгзсүрэн, Скайтел ХХК-ны Сувгийн борлуулалтын хэлтсийн захирал Т.Амартүвшин, Нийслэлийн мэдээллийн технологийн газрын ахлах мэргэжилтэн Д.Энхсайхан, Нийслэлийн мэдээллийн технологийн газрын ахлах мэргэжилтэн Э.Амар-Янзага, Нийслэлийн мэдээллийн технологийн газрын мэргэжилтэн Г.Энхзул нар тус тус энгэрээ мялааж хийж бүтээсэн хөдөлмөрөө төр түмэндээ үнэлүүллээ.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )