Эх орны хишгээ дэвтрэнд орсон эсэхийг тухайн банкны салбар, тооцооны төвд заавал очиж мэддэг нь банк, иргэдэд бага зэргийн чирэгдэл болоод байсан. Тэгвэл Хадгаламж банкны салбар, төвүүдээс 21 мянган төгрөгөө авдаг иргэд эхний ээлжинд тухайн банкны вэб сайтад нэвтэрч сар бүрийн мөнгөө дансанд орсон эсэхийг шалгах боломжтой боллоо.
Тус банкны цахим хуудасны "Эх орны хишиг, халамж, тэтгэврийн мэдээлэл шалгах" гэсэн хэсэгт регистир болон дэвтрийн дугаараа хийснээр та Хүний хөгжлийн сангаас танд өгөх мөнгөний хэмжээ гарч ирнэ. Эх орны хишиг хувь хүртээх Хаан банкны зарим салбарын ажил Хадгаламж банкинд шилжээд байгаа.
Энэ нь Хадгаламж банкинд нилээн ачаалал болж, тус банкнаас харилцагчийн цаг завыг хэмнэх, өөрсдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор хялбар шийдэх асуудлыг интернэтэд даатгаж байна.
http://www.savingsbank.mn/halamj ийм хаягаар орж шалгаарай.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 1 )
Хүний хөгжлийн мөнгөө одоо авбал болохуу тухайн үед дэвтэр байсан