Амархан салдаг хосууд:
-Бие биедээ үл итгэдэг, хаалттай зантай
-Ямагт мөнгөний хэрүүл үүсгэдэг
-Хэрэлдэх үедээ нэг нэгнээ адгийн үгээр “булдаг”
-Ах дүү, хамаатан садныг нь шоолж басамжилдаг
-Араар тавих “хоббитой”, тэрийгээ ч нэг их нууцлаад сүйд болдоггүй
-Хэн нэгнээ бусадтай харьцуулж доош нь хийдэг
-Ажлын болон сексийн чадварыг нь битүүхэн үгээр егөөддөг
-Мөнгөндөө харам, хэт их тооцоотой
-Залхуу, санаачлагагүй байдал гаргадаг
Хэзээ ч салдаггүй хосууд:
-Хэрүүл маргаан гардаг ч нээлттэй зантай. Тиймээс асуудлыг шийдэж чаддаг
-Бие биенээсээ зөвлөгөө авах дуртай. Энэ зан чанар нь тэднийг улам ойртуулдаг
-Мөнгөний асуудлыг хошин талаас нь харж чаддаг. Үүнийг эмгэнэл болгодоггүй
-Хэн нэгнийхээ ажил төрлийг нь сонирхдог, туслахыг хичээдэг
-Томилолтоор ч юмуу явахдаа өдөрт хэд дахин утасдаж, санаж байгаагаа илэрхийлдэг
-Ганц нэг удаа биеэ барьж чадалгүй араар тавих асуудал ч гарч болно. Гэхдээ үүндээ маш их гэмшиж жигтэйхэн нууцалдаг. Гэмээ цайруулахын тулд өмнөхөөс илүү халамжилдаг
-Бие биедээ буулт хийж маргаантай асуудлыг зохицуулдаг
-Хэрүүлийг инээд наргиан болгон хувиргаж чаддаг. Уур түргэн гардаг
-Аль нэгнийхээ сексийн чадварыг халуун дулаан үгээр магтаж чаддаг
Эцэст нь дүгнэхэд сексийн тал дээр тохирдог хосууд хэн нэгнийхээ алдаа дутагдлыг өгөөмөр сэтгэлээр уучилж чаддаг. Гэр бүл зохиох, эсвэл хамтран амьдрахад хүмүүс хоорондын харьцаа, зан чанар ихээхэн нөлөөлдөг нь нэгэнт батлагдсан юм.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )