Өөр дээрээ бензин асган шатаасан Н: Тэр эмэгтэй намайг хараасан

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 30

Өнгөрөгч долдугаар сарын 26-ны өдөр  Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах  Асайт худалдааны төвийн  баруун хойд талд тус худалдааны төвд лангуу түрээсэлдэг 26 настай Н гэгч  залуу өөр дээрээ бензин асган шатаасан хэрэг гарсан. Түүний биеийн   байдал  тун хүнд байна гэж эмч нар мэдэгдэж байна. Өөрийгөө шатаах үедээ цоо эрүүл байсан Асайт худалдааны төвд лангуу түрээслэгч энэ залуугийн биеийн 90 хувь нь түлэгдсэн юм. Тэрээр эсрэг талын  лангууны эмэгтэйтэй муудалцаж ам мурийсны дараа удалгүй ийм хэрэг явдал болсон байна. Түүнийг амь насаа хороох гэж оролдох үедээ мансууруулах бодис хэрэглээгүй байсан тухай ЦЕГ мэдээлж байна. Тэрээр Шунхлайн ШТС-аас ундааны саваар хоёр удаа, гурав дахь удаагаа таван литрийн  канистр авч очоод 3 литр бензин авсан байна.  Амиа хороохыг завдсан Н: Эсрэг лангууныхаа эмэгтэйтэй маргалдсан. Тэр эмэгтэй намайг хараасан гэж мэдүүлжээ.  Хамт ажилладаг хүмүүсийнх нь ярьж байгаагаар тэрээр архи, тамхи хэрэглэдэггүй бөгөөд тухайн үед ч архи согтууруулах ундаа хэрэглээгүй байжээ.  Тухайн өдрийн өглөөний 10 цагийн үед амиа хорлохыг завдсан Н гэнэтхэн л амь авраарай гэж хашгирсаар худалдааны төвийн хаалгаар гүйн орж ирсэн байна. Сандралдсан хүмүүс хувинтай ус асган галыг унтраажээ. Тэрээр Түлэнхийн төвийн сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа бөгөөд тус эмнэлгийнхэн шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа юм байна. 

 Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top