Хүнийг автомашинаар мөргөж, амийг нь хохироосон этгээдийг олж тогтоожээ

2025 оны 11 сарын 06

Хан-Уул дүүргийн 15 хорооны нутагт энэ оны 11 дүгээр сарын 06-ны 04.00 цагийн орчимд “Замын ажил хийж байсан хүнийг автомашин мөргөж, хэргийн газраас зугтсан” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Мэдээллийн дагуу шалгахад зам тээврийн ослын улмаас нэг иргэн нас барсан бөгөөд осол гаргасан жолооч хэргийн газраас зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, 19 настай А-г олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хас(66.181.179.70) 2025 оны 11 сарын 09

ухаан суугаагүй, төлөвшөөгүй 19 настай өвөө нарыг хүний тооноос хас

0  |  0
Top