
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн хойд хагаст хүйтний эрч бага зэрэг суларна. Эрхэм жолооч тээвэрчид иргэд та бүхэнд 2025 оны 11-р сарын 17-ны оройн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэн-Бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -14...-19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )