Рrius-ийн жолооч нарын анхааралд

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 30

Онцын шаардлагагүй үед хөдөлгүүр унтраастай үед цахилгаан хэрэгслүүдийг ажиллуулах хэрэггүй. Жижиг 12 вольтын аккумулятор сууна. Рrius-ийн хамгийн их эвдрэх магадлалтай эд ангид цахилгаан хөдөлгүүрийн хөргөлтийн хүчлүүр орно. Хий хуралдсанаас болж эвдрэхэд хүрдэг. Иймд тогтмол хугацаанд хий авах болон шингэн нэмэх хэрэгтэй. Жолооны цахилгаан хүчлүүртэй тул гидрийн шингэн хэрэглэхгүй бөгөөд цахилгаан хөдөлгүүрийн хөргөлтийн банкийг жолооны хүчлүүрийн банк хэмээн андууран гидрийн шингэн хийдэг явдал бий. Дугуй давсан усанд орж болохгүй ба орвол цахилгаан хэлхээнд ус орж систем гэмтэх аюултай. Ялангуяа урсгал ус, үерийн усанд орж болохгүй. Өндөр хүчдэлийн батерейн агааржуулалт онгорхой байгаа эсэхийг шалгаж байх. Агааржуулалтын мотор ойр ойрхон ажиллаад байвал өндөр хүчдэлийн батерей муудаж байгаагийн шинж юм. Дугуйн хэмжээ, хээ нэг ижил байх ёстой. Тэгэхгүй бол АВS системийн гэрэл асч алдаа заан улмаар батерейнд ачаалал өгч хэрэглэх хугацааг багасгана. Өвлийн нөхцөлд гадаа -20 градусаас илүү хүйтэрвэл удаан тавих буюу хонуулж болохгүй. Учир нь, хэт хүйтэнд өндөр хүчдэлийн батерей царцах, цэнэг алдах магадлалтай. Чирэх шаардлагатай бол N-дээр тавьж ойр зайд 20 км/цагаас хэтрүүлэхгүйгээр чирч болно. Явдал дунд хурдны хайрцагийн шилжүүлэгчийг N байрлалд огт хийж болохгүй. Хийсэн тохиолдолд өндөр хүчдэлийн батерей цэнэглэгдэх горим ажиллахгүй болдог. Шавар, цасанд суух зэрэгт хойш ухрааж холхиулах нь батерейг суулгана. Учир нь, ухрах үед зөвхөн цахилгаан мотор ажилладаг. Өндөр хүчдэлийн батерей суусан үед шар мэлхийн зураг асч бензин хөдөлгүүр асах үед чичрэн доголдох байдал гарч улмаар хааз авахгүй болно. Ийм үед Р байрлалд тавьж асаалттай цэнэглэх хэрэгтэй. Цасан ширхэгтэй шар гэрэл хүйтэн өдөр асах бөгөөд хор нөлөөгүй. Хянах самбар дээрх хурдны хайрцагийн Р байрлалын гэрлийн хүрээ гарч ирээгүй үед асаах гэж яарах хэрэггүй. Гарч ирэхгүй бол 12 вольтийн аккумлятор суусны шинж.

Эх сурвалж: Амралтын шуудан

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чулуунбаатар(203.91.117.4) 2014 оны 11 сарын 15

prius 11-н урд талын гал хамгаалагч шатаад байна.цахилган моторын тэнд утаа гараад гал хамгаалагч шатчихаад байна мэдэх хүн байвал туслаач

0  |  0
Top