Дуучин Т.Ариунаа Монгол улсын гавьяат жүжигчин болсон даруйдаа “Хөх Монголын үр сад” дуундаа хөрөнгө зарж, хүний олноор клип хийлгэж өөрийнхөө чанар, чансааг илтгээд амжсан. Өнөөдөр энэ клипний үргэлжлэл “Домгийн эхлэл” дуунд хийгдэж байна. Клипний зураг авалтыг хуучин циркт хийж байгаа бөгөөд гавьяат өөрөө хатны дүрд тоглож байгаа гэнэ. Харин хааны дүрд жүжигчин Ялалт тоглож байгаа бөгөөд туслах дүрүүдэд чадварлаг жүжигчин, дуучин, загвар өмсөгчид тоглож байгаа юм байна.
Хатан ухааны талаар өнгөрсөн хавар лекц уншиж байсан НҮБ-ийн элч дуучинд хатны дүр бүтээх хэцүү биш харин ч амар байсан бололтой. Дүрдээ их сайн орж байгааг клипний уран бүтээлчид ярьж байна лээ.
МГЖ , дуучин Т.Ариунаа хатан хааны дүрдээ сайн орж байгаа болохоор клипний зураг авалт амжилттай явагдаж байна. Удахгүй олны хүртэл болно гэж клипийг найруулж буй Б.Чингүүн мэдэгдсэн юм.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )