Энэ жил Нисванисын Амгаагийн хувьд олон баярт үйл явдал тохиож байна. Түүний олон баярт явдал оны эхний улирлаас эхлэлтэй. Өөрөөр хэлбэл түүний найз бүсгүй хөл хүнд болсон баярт мэдээг дуулаад удаагүй байхад хамтлагийнх нь 15 жилийн ой 4-р сарын 10-нд болсон билээ. Ойн үеэр соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан. Мэдээж хэрэг олон баярыг зэрэг хийсэн болохоор ная хоногийн найр хийн хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй сархад зооглосон байна. Гранж рокийн эцэг ирэх сарын 8-нд буюу шинийн 10-ны билигт сайн өдөр хуримлахаар зэхээд байна. Найз нөхдийн хүрээнд даруухан болох түүний хурим хотод биш хөдөө алс нутагт болно. Харин хаана гэдгээ одоогоор тогтоогүй байна.
Зууны манлай дуучин Б.Сарантуяаг хайр халамжаараа гайхшруулаад байсан дурламтгай Амгааг сайн нөхөр байж чадна гэж найзууд нь хэлдэг юм билээ.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )