Өнөөгийн өрсөлдөөн ихтэй нийгэмд ганцхан гадаад хэлээр өөрийгөө өндрөөр үнэлүүлэхэд улам л хэцүү болоод байна. Оюунаа хөгжүүлж, нэмж шинээр гадаад хэл сурахаар зэхэж байгаа ч аль хэлийг сонгохоо мэдэхгүй байгаа бол таньд дараах мэдээлэл тусална.
10. Герман /90 сая хүн ярьдаг/Герман хэл нь Баруун Германы хэлний айд хамаарагддаг аж. Герман, Австри, Лихтенштейн, Люксембург улсуудын албан ёсны хэл юм. Түүнчлэн Бельги, Швейцарь улсуудын албан ёсны хэлүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог юм байна.
Герман хэлний түгээмэл үгс: Guten tag (Сайхан өдөр байна), Sprechen sie Deutsch? (Та германаар ярьдаг уу?), and auf wiedersehen (Баяртай).
9. Япон /132 сая хүн ярьдаг/
“Их Наран улс”-ын албан ёсны хэл нь дэлхий даяар түгээмэл. Японоос гадна Палау улсын албан ёсны хэлүүдий нэгт тооцогддог. Америк, Европод амьдарч буй уугуул япон хэлтнүүдийг тооцоход нийт 132 сая хүн энэ хэлээр ярьдаг аж.
8. Орос /144 сая хүн ярьдаг/
Зүүн Славянийн хэлний айд Беларус, Украйн, Русийн хэлнүүдтэй хамт багтдаг хэл юм. Хориод жилийн өмнө монгол улсад орос хэлтнүүд хэдэн мянгаараа байсан. Харин одоо энэ тоо англи хэлтнүүдийнх болж өөрчлөгдөх дөхөөд байгаа билээ.
7. Португаль /178 сая хүн ярьдаг/
Португаль, Бразил, Ангол зэрэг нийт 9 орны албан ёсны хэлд тооцогддог энэ түгээмэл хэлийг дэлхийд 30 сая гадаад хүн сурдаг аж. Суралцагсдынхаа тоогоор дэлхийд 4-т ордог юм байна.
6. Бенгаль /181 сая хүн ярьдаг/
Индо-Аряаны айд хамаарагдах энэхүү хэл нь Бангладеш улсын албан ёсны хэл юм. Санскрит, Хинди бичигт харьяатай боловч өөрийн гэсэн Бенгаль үсэгтэй юм байна.
Түгээмэл бенгаль үгс: Nфmoshkar (Сайн байна уу), Apnar nam ki? (Таны нэр хэн бэ?), and Ektu (гуйж байна).
5. Араб хэл /221 сая хүн ярьдаг/
Араб бол нийт Хойд болон Зүүн дундад Африкийн 26 орны албан ёсны хэл юм. Түүнээс гадна Европ, Хойд Америкад ч уугуул хэлтнүүд олонтой Араб хэл нь мөн өөрийн гэсэн бичигтэй.
4. Хинди-Урду /242 сая хүн ярьдаг/
Бенгаль хэлтэй цуг нэг айд хамаарагддаг Хинди-Уру хэл нь Стандарт Хинди, Стандарт Урду гэсэн хоёр төрөлтэй. Гэвч энэ хоёр төрөл нь хоорондоо бараг ялгаагүй гэхэд болно. Хинди бол Энэтхэгийн, Урду бол Пакистаны албан ёсны хэл юм.
3. Англи хэл /328 сая хүн ярьдаг/
Англи хэл нь угтаа Англо-Саксон хэлнээс салбарлаж, Латин болон Франц хэлний шинж чанаруудыг өөртөө ихээр аван бий болжээ. Ирланд, Канад, Өмнөд Африк зэрэг нийт 53 орны албан ёсны хэл. Мөн Энэтхэгийн дэд албан ёсны хэл. НҮБ, НАТО, Европын холбоо зэрэг дэлхийн хэмжээний байгууллагуудын ч албан ёсны хэлэнд ордог.
2. Испани хэл /329 сая хүн ярьдаг/
20 гаруй орны албан ёсны хэл. Латин Америкийн бараг бүх мужийн албан ёсны хэл юм.
Түгээмэл Испани үгс: hola (сайн уу), Que pase un buen dнa (Өдрийг сайхан өнгөрүүлээрэй)
1. Мандарин хэл /845 сая хүн ярьдаг/
Бид ихэвчлэн Мандариныг Хятад хэл хэмээн ярьдаг. Гэвч энэ нь олон төрлийн Хятад хэлний зөвхөн нэг төрөл нь юм. Хятад, Тайваны албан ёсны хэл ба Сингапурын 4 албан ёсны хэлүүдийн нэг.
Сэтгэгдэл ( 0 )