Бие галбир: эрчүүдийн 47 хувь нь дээд зэргийн буюу жинхэнэ мах мариа нь таарсан гоолиг биеийг илүүтэйд тооцдог бол 34 хувь нь туранхай, 5 хувь нь тарган хүүхнийг эрхэмлэдэг байна. Биеийнхээ хэлбэр галбирт байнга санаа тавьдаг хүүхнүүд эрчүүдийн анхаарлыг илүүтэй татдаг гэнэ.
Хувцаслалт: санал асуулгын талаас илүү хувь нь өдөр тутмын энгийн хувцасыг эрхэмлэсэн бол өнгөний хувьд цайвар гэрэлтэй өнгийг илүүд үздэг.
Гоёл чимэглэл: бүх эрчүүд тансаг гоёл чимэглэлийн эсрэг байдаг. Тэдэнд жижиг авсаархан ээмэг, бөгж илүү таалагддаг. Иймээс нэг их овортой алт мөнгөн эдлэл хэрэглэх гэж хичээсний хэрэггүй.
Бусад нь: эрчүүдийн 63 хувь нь нүдийг эрхэмлэсэн бөгөөд 12 хувь нь хамгийн гол нь гөлгөр зөөлөн, цэвэрхэн гоё арьсыг ихэд тооцжээ. 10 хувь нь уруулын хэлбэрийг ихэд анхаардаг бол 5 хувь нь сайхан хамраар нь бахархдаг байна.
Ааш араншин: эрчүүдэд бүсгүй хүний уян хатан, эвлэгхэн ааш зан илүү таалагддаг гэнэ. Дашрамд хэлэхэд эрчүүдийн 59.7 хувь нь хэт нүүрмэг, задгай занг таалдаггүй гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )