Дотуур хувцасны 7 дүрэм

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 30

Хуучин орос ах нарын үйлдвэрлэдэг, хүйтэн сэрүүн, эрс улиралтай манай оронд тохирсон юм шиг мөртөө, харахад даанч ч “онцгүй” ургүй урт пантолоноос эхлээд жинхэнэ франц бүсгүйн янагийн гоёо болсон нарийн торгон стринг хүртэл бүх л дотуур хувцас манайд борлуулагдаж байгаа билээ. Биднийг сүүлийн үеийн энэ хэт өргөн сонголтонд дасаж ядан байх хооронд хуучин тивийн агуу улс орон Англи “Жижиг тусмаа сайн” гэсэн ганцхан ойлгомжтой дүрэм бий болгожээ. Үнэндээ энэ бичигдээгүй дүрэмтэй эрдэмтэд хүртэл санаа нэгтэй байгаа гэнэ. Дэлхийн нийт бүсгүйчүүдийн тэн хагас нь тонгийг илүүд үздэг гэнэ. Харин сүүлийн үеийн гоёо болох “франц дотоож” буюу хагас суудалтай шорт маягийн дотоож залуу охидын дотор ихээхэн эрэлттэй байна.

Харин эрчүүд бол харьцангуй хуучин загварыг илүүд үздэг гэнэ. Залуу эрчүүдийн 40 хувь нь “боксчины” гэж нэрлэдэг өргөн, сулбагар дотуур өмдийг таашаадаг байхад 65-ээс дээш насны эрчүүд “гэрийн” буюу урт сул загварын дотуур өмднөөс илүү хуухнагийг нь дээш сойж чадахуйц бариудуу “бандаж”-анд хавьгүй илүү дуртай гэнэ. Европын орнуудад хийсэн судалгаагаар хамгийн өв тэгш хонготойд тооцогддог Кайли Миноугийг дан дотоожтойгоо байхыг нь харах хүсэлтэй гэдгээ санал асуулганд оролцогсдын 43 хувь нь хүлээн зөвшөөрчээ. Харин бүсгүйчүүдийн 44 хувь энэ бүх дэлхийн эрчүүд дотроос нэрт хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн дотуур өмдийг харахсан гэж хүсдэгээ илэрхийлсэн байна.
Ингээд судалгааныхаа үр дүнд эрдэмтэд дотуур өмдний үндсэн долоохон алтан дүрэм байдаг гэж үзжээ.

Нэгдүгээрт: Хүний өмсөж буй дотуур өмд, дотоож нь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжид нөлөөлдөг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Зөв сонгосон дотоож хүнийг сэтгэл булаам, өөртөө итгэлтэй байхад нь тусладаг.

Хоёрдугаарт: Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар хүний дур, анхаарлыг татах дотоожийг хурим, болзоо, Гэгээн Валентины өдөр ч юм уу ямар нэгэн онцгой нөхцөл байдалд зориулж биш, өдөр бүр байнга хэрэглэж байх ёстой. Гэхдээ бяцхан стринг юм уу саатай, тортой дотоожнууд танд өмсөхөд эвгүй, төвөгтэй санагдаж байвал заавал өмсөх гэж зүтгэх хэрэг юу байх вэ?

Гуравдугаарт: Дотуур хувцас тохиромжтой, таатай байх ёстой. Мэргэжилтнүүдийн хамгийн түрүүн зөвлөдөг зөвлөмж нь “дотоож зөвхөн сексийн хувьд бусдын сэрэл хөдөлгөж сэтгэл булаам байх биш, харин биед эвтэй, таатай байх ёстой…” гэсэн байдаг.

Дөрөвдүгээрт: Хүн бүр таны дотоожны оёдлыг хараад байгаасай гэж та бодоогүй л бол нимгэн оёдолтой юм уу, огт оёдолгүй дотоож өмсвөл тун зүгээр. Ийм үед ташаан дээр тохогдох төдий нарийн хажуутай танга хамгийн тохиромжтой байдаг.
Тавдугаарт: ямар ч үед дотоож сонгохдоо биеийнхээ галбирт тааруулах хэрэгтэй.

Дараагийн дүрэм нь “Туршилт хийхээс битгий ай…” гэжээ.

Харин хамгийн сүүлд нь зөвлөхөд зөв сонгосон дотуур хувцас тухайн хүний харагдах байдалд тэр чигээр нь нөлөөлдөг гэж үзсэн байна. Эцэст нь эрдэмтэд эдгээрийг битгий мартаарай гэж хэлснийг уншигч танд сануулъя.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top