Эмэгтэйчүүдийн эрчүүдээс давуу 10 чанар

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 30

Олон зуун жилийн турш эмэгтэйчүүдийг эрчүүдээс дутуу үнэлж ирсэн. "Урт устэй ухаан богинотой", "Оргүйгээс охинтой нь дээр" гэх зэрэг хэлц үгнүүд таны дургүйг хүргэж байсан удаа бий юу? Тэгвэл одоо тэднээс дээгүүр гэдгээ батлах цаг иржээ. Олон төрлийн судалгаагаар бид эрчүүдээс оюун ухаан, эрүүл мэнд зэрэг 10 тал дээр илүү гэдэг нь батлагджээ.

1. Бид удмаас удамд, төрөлтөөс төрөлтөд улам хөөрхөн болдог Саяхны судалгааны үр дүнд эмэгтэйчүүдийн гоо үзэмж эволюцийн явцад улам сайжирдаг бол, эрэгтэйчүүдэд төдийлөн өөрчлөлт гардаггүй нь нотлогджээ. Сүүлийн 40 жилийн туршид 2000-иад хүний удам судраар хөөн судалсны эцэст ийнхүү батлагдсан байна. Учир нь царайлаг эмэгтэйчүүд дундаж төрхтэй эмэгтэйчүүдээс хүүхэд гаргах нь 16 хувиар илүү байдаг аж. Мөн тэдний 36 хувь нь эхний төрөлтөөрөө охинтой болдог гэнэ. Ийм олон сайхан охид мэндэлж байхад эринээс эринд бидний зүс царай улам сайжирхаас аргагүй.

2. Бид машины ослоор амьд үлдэх нь элбэг Энэ бол эмгэнэлтэй боловч үнэн зүйл юм. Карнегги Мелоны Их сургуулиас явуулсан судлагаагаар автын ослоор амь үрэгдэгсдийн 77 хувь нь эрчүүд байжээ. Эрчүүд суудлын бүсээ зүү гэж загнадаг эхнэртэйдээ баярлах л хэрэгтэй.

3. Бид сэтгэлээ онгойлгохдоо гаргууд Мөн л 2000 орчим хүний дунд явуулсан судалгаанаас бүсгүйчүүд өөрт тохиолдсон зовлонгоо бусадтай хуваалцаж амархан тайвширдаг гэнэ. Харин эрчүүд сэтгэлийнхээ гүнд бүгдийг хадгалж явсаар гүн стресст ч орох магадлалтай. Тэд бидэнтэй адил найзуудтайгаа уулзаад, аргадуулаад сэтгэлээ онгойлгож чаддагүй аж.

4. Бидний ажлын байр илүү тогтвортой АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас гаргасан судалгаагаар 2007 оноос хойш ажлаасаа халагдсан хүмүүсийн 80 хувийг эрчүүд эзэлж байжээ. Энэ нь эдийн засгийн хямралаар эрэгтэй хүмүүс давамгайлдаг салбарууд хүнд цохилтонд орсных ч байж мэднэ.

5. Бид илүү олноороо их сургууль төгсдөг Ажлын талбарт эмэгтэйчүүдийн эрэлт хэрэгцээ их байдгийг бид мэднэ. Түүнээс гадна их сургууль төгссөн, бакалаврын зэрэгтэй эрчүүд биднээс цөөн байдаг аж. Мөн жил улирч сурагсдын дийлэнх хувийг эрэгтэйчүүд эзэлдэг.

6. Бид илүү эрүүл хооллодог Миннесотагийн их сургуулиас 14 мянга орчим хүний дунд явуулсан судалгааны үр дүнд бүсгүйчүүд эрүүл хүнсний бүтээгдэхүүнүүд сонгохдоо эрчүүдээс хувь илүү гэдэг нь нотлогдсон. Нөхрүүд халуун ногоо, махан хоол идэж суухад бид хажууд нь жимс ногоо арилгаж байдаг шүү дээ.

7. Бидний дархлаа эрчүүдийнхээс хүчтэй Эрчүүд жаахан л ханиад хүрчихээрээ жаахан хүүхэд шиг өрөвдөлтэй болчихдог. Энэ нь бидний дархлаа тэднийхээс хүчтэй байдагтай холбоотой. Аливаа хөнгөн өвчний нян биед ороход, түүнийг эсэргүүцэх хүчтэй зэвсэг бидэнд бий. Энэ нь эстроген.

8. Бид илүү урт насалдаг Дэлхийн хүн амын 100-гаас дээш насалсан хүмүүсийн 85 хувь нь эмэгтэйчүүд байжээ. Харин дундаж наслалтын хувьд эмэгтэйчүүд эрчүүдээс таваас арван жил удаан амьдараг гэнэ шүү.

9. Бид юмыг зохион байгуулахдаа сайн Энэ жаахан харьцангуй ойлголт л доо. Гэвч бүсгүйчүүд хүний үгийг сайн сонсч, асуудлыг хялбархан бөгөөд хурдан шийддэг чанараараа эрэгтэй ажилчдынхаа хүндэтгэлийг хүлээдэг. Үүнээс үүдээд эмэгтэй дарга нар хурдан амжилтанд хүрдэг аж.

10. Бид хөрөнгө оруулахдаа ч алддаггүй Бид эрэгтэй удирдагч нараас илүү юмыг нухацтай, удаан бодсоны эцэст хариугаа гаргадаг. Үүгээрээ ч бидний хөрөнгө оруулалт бүр ашиг дагуулдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top