Гэр бүлээ төвхнүүлэн шинэ амьдрал зохиоход та хоёр бэлэн болжээ. Тэгвэл одоо та хоёрт бурханаас заяасан бяцхан хөөрхөн хүү/охин/-той болох л үлдлээ. Тэгвэл та хоёр ямар хүүхэдтэй болохыг хүсэж байна. Хүү юу, эсвэл охин уу? Сүүлийн үед эцэг эхчүүд есөн cap тэсэн хүлээж байсан үрээ дөнгөж мэндлэхэд нь битүүхэндээ голдог болсон. Энэ байдлыг мэдэрсэн эх барих эмч нар ч эхийн хэвлийд байгаа хүүхдийн хүйсийг нь тэр болгон хэлж өгдөггүй сайхан аргатай болсон.
Хүссэн хүүхэдтэй болох арга та хоёрын гарт байна гэхэд итгэх үү?
Энэ бол та хоёрын өдөр тутмын амьдралын хэв маягаас шалтгаалах маш энгийн арга юм. Үүний тулд эхлээд эмэгтэй та өөрийн сарын тэмдгийн хуанлигаа эмчид хэлж өндгөн эсээ боловсрох үеэ мэдэж аваарай. Сарын тэмдэг нь тогтмол өдөр ирдэг хүүхнүүд ямар үед хүү эсвэл охинтой болохоо мэдэж авахад дөхөмтэй байдаг. Хүүхэд олох явцад хувийн бэлгийн ажлаа зөв зохицуулах нь чухал гэнэ.
Ийнхүү нэртэй эрдэмтэд гэр бүлүүдэд олон талын судалгаа хийсний үр дүнд бэлгийн ажлын тогтвортой байдлаас хүүхдийн хүйс шалтгаалдаг болохыг олж мэджээ. Өөрөөр хэлбэл хүүтэй болохыг хүсвэл бэлгийн ажлаа эрчимтэй ойр ойрхон хийвэл амжилтад хүрнэ. Харин охин үртэй болохыг хүсвэл байнга харьцаанд оролгүй байх хэрэгтэй. Үүнээс гадна хүүтэй болохын тулд эмэгтэй нь өөрийн өндгөн эс боловсрох үеэсээ зургаа хоногийн өмнө нөхөртэйгээ ойртохгүй байх чухал бөгөөд өндгөн эс боловсорсон тэр өдрөөс бэлгийн ажлаа эрчимжүүлэх нь амжилт дагуулна.
Мөн аав ээж болох гэж байгаа хос маань бэлгийн харьцааны үед зэрэг дур тавихад эрэгтэй хүүхэд, харин нөхөр нь түрүүлж дур ханасан тохиолдолд охинтой болох нь элбэг байдаг байна. Охин хүүхэдтэй болохын тулд та хоёр долоо хоногт 2-3 удаа ойртож, эмэгтэй нь сарын мөчлөгөө бодож үзэн хүүхэд олно гэж тооцсон үеэсээ хоёр хоногийн өмнө секс хийхээ тэвчээрэй. Тэрчлэн эмэгтэй хүн хавьталын үед таашаал аваагүй бол охин үр заяадаг ба хамгийн тохиромжтой байршил нь нөхөр нь дээрээ байх явдал юм.
Мөн тэгш тоотой насны эмэгтэйчүүд үүний адил тэгш тоотой сард охин, харин эрэгтэй хүүхдийг тэгш тоотой насны эмэгтэй сондгой сард, сондгой настай эмэгтэй тэгш сард олох магадлал өндөр байдаг байна. Ер нь 20, 21 насны эмэгтэйчүүд охинтой болох магадлал бусад насныхаас хавьгүй өндөр хувьтай /80%/ байдаг гэсэн сонирхолтой судалгаа гарчээ. Энэ аргуудаас гадна дэлхийн олон орны эмч нар жирэмсэн эхчүүдэд хүүхдийнх нь хүйснээс шалтгаалж тусгай хоолны жор, дэглэм бичиж өгдөг байна.
Хэрэглэж буй хоолны хүнснээс хүүхдийн хүйс шалтгаалдаг гэхэд та итгэх үү?
Тэгвэл та энэ аргыг хэрэглээд үзээрэй. Ер нь жирэмслэлтийн эхний саруудын хугацаанд эх хүн ямар хоол хүнс давамгай хэрэглэж байгааг сайн анзаарвал та хоёр ямар хүүхэдтэй болохоо мэдэж авна. Хүү эсвэл охин хүссэн эцэг эхчүүдэд зөвлөхөд жирэмсэн болох үеэс гурван долоо хоногийн өмнө, мөн жирэмсэлснээс хойш хоёр сарын дотор эхийн хэрэглэх хоолны дэглэмийг мэдэхэд илүүдэхгүй болов уу.
Эрэгтэй хүүхэдтэй болсон эх маш давслаг хүнс болон элдэв дарсан ногоо, мах махан бүтээгдэхүүн, заримдаа бүр архины төрлийн зүйлийг ч багаар хэрэглэх хүсэлтэй болдог байна. Харин элдэв амттан, сүүн бүтээгдэхүүн, самар, хийжүүлсэн ундаа, жимс жимсгэнэ ихээр хэрэглэж байвал охинтой болохын шинж. Иймд жирэмсний эхэн үед эхчүүд хэрэглэж буй хоол хүнсээрээ хүссэн хүүхэдтэй болох магадлал ор үндэсгүй зүйл биш юм байна шүү.
Сэтгэгдэл ( 4 )
34чинь сондгой нас биздэээ тэгш сард жирэмслэвэл охинтой сондгой сар хүүтэй болох магадлалтай мөн үүүүүү тархи эргэчлээ бүүүр
Би тэгхээр жимс ногоо хэрэглээд байвал охинтой болох магадлалтай гэсэн үг үү
2022оны 10сарын22нд их зүйл мэдэж авлаа их баярлалаа\n\n\n\n\n\n
Их зүйл мэдэж авлаа баярлалаа