“Spring Airlines” компани 2026 оноос Шанхай–Улаанбаатар–Шанхай чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөж, бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсад ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд Spring Airlines компанийн маркетинг, төлөвлөлтийн баг Монгол Улсад ажиллаж, зорилтот зах зээлийн аялал жуулчлалын компани, аж ахуйн нэгжийн төлөөлөлд компанийн үйл ажиллагаа, хамтын ажиллагааны боломжийг танилцууллаа.
Хэрэв шууд нислэг нээгдвэл БНХАУ болон бусад улсаас Монгол Улсад зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэх, аялал жуулчлалын урсгал идэвхжих эерэг нөлөөтэй юм.
Тус компани нь 2025 оны байдлаар 134 агаарын хөлгөөр дэлхийн 12 улс руу 50 чиглэлд нислэг үйлдэж байна. Мөн зөвхөн агаарын тээвэр бус, аялал жуулчлалын тур операторын үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой.

Сэтгэгдэл ( 0 )