Онигоо: Бандаашаа тайлаагүй нь яамай, тэгсэн бол

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 31

Хүнсний дэлгүүрт:

-Нэг Viagra авъя.

Худалдагч гайхан:

-Юу???

-Виагра авъя аа.

Тэр... шилтэй...

-Аан, Вагро гээч!

......................................

Нэг эр таксины компани руу утасдана.

-       Би танайд дуудлага өгөөд зөндөө удлаа, такси ирдэггүй, би онгоцноосоо хоцрох нь.

-       Одоохон очно оо, та жаахан тайван бай, та онгоцноосоо хоцрохгүй ээ.

-       Би ч тайван л байна л даа, онгоцны нисгэгч нь юм болохоор........

.........................................

Ресторанд архи уун сууж байсан нэг эр, ганцаараа сууж байгаа нэг эмэгтэй дээр очиж танилцахаар шийдэв. Тэгээд ширээнд ирж суугаад түүний царайг харснаа:

-       Уучлаарай, хэмээгээд буцахаар завдвал эмэгтэй:

-       Та дахиад жаахан ууж байгаад ир л дээ, гэлээ.

..........................................

Нэг эр аялаж явж байгаад 3 метр өргөн ангалтай таарав. Үсрэхээр шийдэв. Үүргэвчээ нөгөө эрэгт шидэв. Тэгснээ бодов:

“- Өмднийхөө салтааг урчихаж магадгүй.” Өмдөө тайлан нөгөө эрэг рүү шидэв. Үсрэв. Бандашныхаа салтааг урчихав. Бодов: “- бандаашаа тайлаагүй нь яамай, тэгсэн бол өөрийнхөө салтааг урах нь байна шүү”.

...........................................

Нэгэн эмгэн утасдаж байна:

-       Байна уу, газ сервис үү, эмээ нь аль түрүүн л газан зуухаа нээсэн, асдаггүй...

-       Та чүдэнз зурсан зурсан юм уу?

-       Өө нээрээ чүдэнз зурдаг бил үү .../дийд дийд дийд.../

............................................

Гудамжны хүүхний дэргэд нэгэн жийптэй Шинэ орос зогсов.

-       Минет хийх үү?

-       Хийнэ ш дээ.

-       Хэд гэж байгаа юм?

-       600 рубль.

-       Надад 100 рубль л байна, дээр нь би чамд утсаа өгье.

Шөнийн эрвээхэй, шинэ орсын утас руу нэг харснаа:

-         Тэгье, гэлээ.

..... шинэ орос түүнд 100 рубль өгөөд явах гэв....

Эрвээхэй:

-       Хөөе, утсаа өгнө гэсэн биз дээ?

-       Өө, тийм, бичээд авчих...8-975...

.....................................................

Ангийн дэлгүүрт нэг хүүхэд орж ирэв.

-       Ах аа, надад ангийн буу Сайга, 30 сумтай, бас нэг хайрцаг чүдэнз өгөөч.

-       Хүүхдэд чүдэнз худулдахгүй ээ.

.....................................................

Нэг лам гудманд явж байгаад тамхи татаж байгаа хүүхэдтэй таарав.

Лам:

-       Миний дүү арай эрт тамхи татаж байгаа юм биш үү, тамхи чинь хүний биед, тэр тусмаа хүүхдэд бүр их хортой зүйл шүү дээ. Хүү:

-       Битгий хуц!

-       Юу гэнэ ээ, чи, сахил санваартай, өөрөөсөө өчнөөн олон ах, тохьтой томоотой хүнийг хуц гэнэ ээ, чи, хэрвээ тэгэж байгаа бол ЧИ ӨӨРӨӨ ХУЦ МУУ ГӨЛӨГ МИНЬ, ХУЦ ХУЦ ХУЦ !!!

........................................................

Нэг цэргийн дарга гэртээ ирж “-Хоол” хэмээн хашгирав: Эхнэр:

-       Өнөөдөр би гэртээ нуруу тэнийх завгүй байгаад хоол хийж чадсангүй ээ...

Цэргийн дарга, эхнэрийнхээ нурууг нь тэнийлгэж 60 удаа суниалгав.

..........................................................

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top