Эмэгтэй та эрч хүчтэй жинхэнэ таашаал өгдөг эр хүнд дуртай л биз дээ. Тэгвэл та жинхэнэ эр хүн гэж хэн болох, ямар эрэгтэйчүүд бэлгийн ажилд сайн болохыг доорх зүйлийг уншаад найз залуу, хайртай хүнээ сонгоод нэг үзээрэй. Намхан эр хүний хамгийн гайхалтай нь Намхан эрчүүдийн бэлгийн бойжилт маш эрт явагдсан байдаг бөгөөд тэд гайхалтай хамтрагч байж чаддаг гэнэ. Хөл нь богино, цээж нь урт буюу эсвэл хөл, цээж хоёрын харьцаа яг зохицсон эрчүүд бэлгийн чадавхийн хувьд сайн байдаг бөгөөд удаан хугацаанд идэвхитэй байж чаддаг аж. Харин хэт урт хөлтэй эрчүүд бол бэлгийн чадвар, чадавхийн хувьд мэдэгдэхүйц сул байдаг ба сексийн хувьд хэнийг ч уйдаахгүй үнэхээр чадварлаг эрчүүдийг сонгоё гэвэл намхан нуруутай эсвэл биеийн галбир яг зохицсон боровтор царайтай эрчүүд хэнд ч гологдохгүй байх нь байна шүү. Хүний амьдралын нэг сайхан нь секс гэдэг биз дээ.
Бэлгийн чадавхи нь эд оргилдог үе. Хэдийгээр бэлгийн харьцаанд насны хязгаар байхгүй ч гэсэн бэлгийн чадавхиар нь хүүхнүүд илүү үнэлж бүр хоорондоо ярилцдаг гэнэ. Бэлгийн харьцаанд 30-40 насны эрчүүд бэлгийн чадавхи муугүй ч хурцлын тоо бага байдаг аж. Харин 20-30 насны эрчүүдийн хувьд тэр талаараа эл тэгширсэн оргил үеийн эрчүүд байдаг аж. Тиймээс 20-30 насны эрчүүдэд хүүхнүүд дуртай байдаг нь олон хүнтэй явалдаж үзсэн, хал үзэж халуун чулуу долоосонтой нь холбоотой ч юм бил үү.
Чавганц шиг чалчаа эрчүүд бэлгийн сулралтай байдаг. Ихэнх эрчүүд олон хүүхэнтэй зэрэг явалдах дуртай байдаг. Тэр тусмаа илүү үгтэй, ямар ч юманд эмэгтэй хүн шиг зан гаргадаг эрчүүд олон хүүхэнтэй явалдах дуртай боловч ихэнхдээ бэлгийн сулралтай байдаг ба нэг хүүхнийг нөгөөгөөр нь солихдоо гаршсан нэгэн байдаг аж. Иймээс хүүхнүүд минь чалчаа, чавганц шиг эрчүүдээс холхон л явсан дээр.
Согтуу эрчүүдийн архи шодойндоо ордог. Архи ууж, тамхины бохь ханхалуулсан эрээс ямар ч эмэгтэй таашаал авч чадахгүй нь мэдээж. Уусан архи нь доодохдоо орчихоод бүсгүйгээ зовоодог эрчүүдэд хэн дуртай байхав дээ. Ихэнх архи уусан эр хүн бэлгийн ажил хийхийг хүсэгч нэгэн болдог бөгөөд хүүхнүүдтэй энгэр зөрүүлэхдээ хөхийг нь өвдтөл базаж, залхтал секстдэг гэнэ. Тиймээс архи уусан эрчүүдээс зугатаж явахад буруудахгүй юм байна. Эрчүүд гимнастикчин эмэгтэйд дуртай байдаг Эрчүүд орон дотроо эмэгтэй хүнтэй байхдаа янз янзын байрлалаар унтахыг хүсдэг. Заримдаа тэд бүр циркийн гимнастикчин шиг л болгодог. Бүсгүй хүн чинь ямар зүгээр нэг хаймран тоглоом биш биз дээ. Энэхүү эвтэй, эвгүй байрлалаас нь болж гэмтэж бэртэх, шөрмөс нь татах явдлууд ч гардаг аж. Иймээс бүсгүй та энэ үед хэрэв хэцүү байвал эр хүндээ хэлж болиулах л хэрэгтэй.
Секс хийхэд сахал тийм ч тохиромжтой гоёл биш. Эрчүүдийн хувьд сахал бол байгалиас заяасан онцгой зүйл. Гэхдээ сахлаа хусдаггүй эрчүүдэд хүүхнүүд тийм ч таатай бус ханддаг. Мэдээж эмэгтэй хүний булбарай зөөлөн арьсыг ширүүн үснүүд хатгахаар хэн л дуртай байхав. Тиймээс хэдийгээр сахал эрийн чимэг гэдэг ч секс хийхэд тийм ч тохиромжтой гоёл биш л юм байна.
Сэтгэгдэл ( 0 )