К.Сайраны охины хурим яагаад даруухан болов?

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 30

УИХ-ын гишүүдээс зангарагтай, ам гарсан л бол  хийдэг,  “дарж тоглодог” гишүүний нэг нь К.Сайран. Түүнийг Арабын ертөнцөд хэмжээлшгүй баян хүн гэдэг юм билээ. Үнэхээр тийм баян хүн юмуу гэхээр хэрэглээ нь даруухан, өмссөн зүүсэн нь гял цал биш. Баян хүн биш юмуу гэхээр: Хэдэн доллар хэрэгтэйгээ хэл. Би олоод ирье. Хорвоогоор дүүрэн мөнгө байна гэж хэлээд л 20 сая ам.доллар олоод ирж байгаа юм. Дараахан нь бас л зангарагтай зан гаргаж эх орондоо чамлахааргүй хөрөнгө оруулалт олж ирсэн. Энэ бүхнээс нь үзвэл  мань эр сүйхээтэйн дээр багагүй хөрөнгөтэй нэгэн болж таарч байгаа юм. Гэсэн ч төр түшилцэж байгаа энэ эрхэм хөлгүй баян хүний дүр эсгэж, худлаа чамирхдаггүй, тун энгийн байхыг хүсдэг.  Үүнийг саяхан болсон түүний дунд охины хурим батална. Уг хуримыг чухам л их хөрөнгөөр зодож хийнэ байх гэж олон хүн найдсан ч элчин сайд охиныхоо хуримын нийтийн жишгээр тун даруухан хийж олныг алмайрууллаа.

А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн  портал



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top