МСНЭ-ийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан хэсэг сэтгүүлчид онц их хурлыг хуралдуулах шаардлага тавьжээ. Үндэслэлээ тайлбарласнаас нь үзвэл мэдээлэл ихээхэн дутмаг. МСНЭ-ийн Гүйцэтгэх Хорооны үйл ажиллагааг өөчлөн муучлахыг урьтал болгосон нь харамсал төрүүлж байна. Ажил үйлсэд хэрэгтэй санал санаачилга, шударга шүүмжлэлийг бид дуртайяа хүлээж авах болно. МСНЭ-ийн дүрэмд зааснаар тус байгууллагын их хурал гурван жил тутамд нэг удаа болдог бөгөөд сүүлчийнх нь их хурал 2008 оны 11 дүгээр сард болсон билээ. МСНЭ-ийн Гүйцэтгэх Хороо 2011 оны долдугаар сарын 1-нд хуралдаж, ээлжит IV их хурлаа 2011 оны 11 дүгээр сарын 25-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэж, энэ тухай мэдээллийг нийт сэтгүүлчдийн салбар зөвлөлүүдэд хүргүүлсэн. Төвийн сонин хэвлэл, радио телевизээр ч тухайн үед ил тод мэдээлсэн билээ. МСНЭ-ийн IV их хурал товлосон цаг хугацаандаа болно.
МСНЭ-ийн Гүйцэтгэх Хороо
2011 оны 8 дугаар сарын 1
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )