Сүүлчийн ээлжинд амрах 30 хүүхэд зусланд амрах эрхийн бичгээ гардан авлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 01

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргаж, өнгөрсөн жилээс 500 хүүхдийг хүүхдийн зусланд үнэ төлбөргүй амрааж эхэлсэн юм. Уг арга хэмжээнд нийслэлийн есөн дүүргийн   бүх хорооны хүрээнд амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айл өрхийн хүүхэд багачуудыг хамруулдгаараа оннлогтой аж. Энэ жилийн хувьд эхний хүүхдүүд нь зургадугаар сараас нийслэлийн ногоон бүс дэх зусланд амарч эхэлсэн бол өнгөрсөн баасан гарагт сүүлчийн ээлжинд амрах 30 хүүхэд зусланд амрах эрхийн бичгээ гардан авсан байна. Тэд Тайваниас ирсэн хүүхдүүдтэй энэ сарын 5-наас "Нарс" зусланд амарч найз нөхөд болох юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top