Дархан-Уул аймгийн Хонгор суманд энэ сарын 29-нд 16 настай хүү хүн буудсан ноцтой хэрэг гарчээ. Эх сурвалжийн хэлж буйгаар, тус сумын Хар бэлчээр гэдэг газарт 16 настай Н гэгч, Хонгор сумын иргэн Т-гийн толгойн тус газар буудаж хүнд гэмтээжээ. Уг хэргийг тус аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд шуурхай ажиллан илрүүлж сэжигтнийг саатуулсан байна. Харин хохирогчийг Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэжээ.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )