Дархан хот байгуулагдсаны 50 жилийн ойн баяр энэ сарын 21-23-ны өдрүүдэд ёслол төгөлдөр болж өндөрлөсөн билээ. Ойн баяраар Ерөнхий сайд С.Батболд болон аймгийн удирдлагууд баяр хүргэн хүндэтгэл үзүүлж наадмын үйл ажиллагаанд оролцсон. Тус аймаг ойн баяраа тохиолдуулан олон бүтээлч ажлуудыг хийсэнд зочид төлөөлөгчид ихэд ам сайтай байлаа. Энэ үеэр Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга Б.Мягмардаш соёолон насны уралдаанд айргийн тавд орсон морины хүүхдүүдийг "Монгол хүүхэд 2020" цом, батламж, 20 мянган төгрөгөөр тус бүр урамшуулсан бол соёолонгийн түрүүг "Nissan" маркийн япон суудлын авто машинаар байлсан юм.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )