Мандалговь руу тавих замын ажлын санхүүжилтийг шийдэв

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 01

Дундговь аймгийн Мандалговь хот руу тавих хатуу хучилттай замын үлдэгдэл 104 км замын ажлыг Хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэхээр боллоо. Өмнө нь тус замын ажил санхүүжилтгүйн улмаас удааширч байжээ. Улаанбаатараас Мандалговь руу 100 км, Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн 163 км замыг хувийн аж ахуйн нэгжээр эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гүйцэтгүүлжээ. Дашрамд дурдахад, Ерөнхий сайд С.Батболд Дундговь аймгийн 70 жилийн ойн баярт оролцохдоо жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор босгох “Түмний өргөө" төвийн барилгын ажлын хөрөнгө оруулалтыг ирэх жилийн улсын төсвөөс шийдэж байгааг мэдэгджээ.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top