Америкийн эрдэмтэд нойр болон хүүхдийн өсөлт хоорондын уялдаа холбоог олж тогтоожээ. Унтаж буй хүүхдийг хараад чухам энэ үед л өсдөг гэсэн бодол төрж байв уу? Тийнхүү бодсон бол та алдаагүйг АНУ-ын Эмори их сургуулийн эрдэмтэд үзэж байна.
Хүүхэд ердийнхөөс илүү унтаад сэрэхдээ бүхэл бүтэн нэг сантиметрээр өссөн байж болдгийг судалгаа харуулжээ. Хүүхдүүд өдрийн цагаар мэдээж өсдөг, гэхдээ шөнийн өсөлтийн хурдац өдрийнхөөс 43 хувиар илүү байдгийг Ослогийн их сургуулийн мэргэжилтнүүд нотолсон байна. Судалгааны явцад охид хөвгүүдээс түргэн өсдгийг ч тогтоожээ. Үүний сацуу хүүхдүүд өсөхийн хамт жин нэмж, тодруулбал, өөхөн давхарга хуримтлуулдаг байна. Гэхдээ хүүхэд, өсвөр насныхны шөнийн өсөлтийг хариуцаж байгаа шөнийн нойрны механизмыг судлаачид хараахан тайлбарлаж чадаагүй ажээ. Нойрсож байх үед өсөлтийн гормон боловсордог гэж шинжээчид тайлбарлаж байна. Харин нойр муутай хүүхдүүдийн өсөлт хөгжил бусдаас хоцрогддог нь ажиглагджээ. Тэрчлэн унтаж байхад дархлааны систем бэхждэг байна. Тиймээс хүүхдэд эрүүл саруул байж, өсөлт хөгжлөөр бусдаас хоцрохгүйн тулд сайн унтаж амрах хэрэгтэй ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )