Тагнуулын ерөнхий газрын Сөрөг тагнуулын албанд ажиллаж байхдаа төрийн нууц задруулсан хэрэгт сэжиглэгдэн энэ оны гуравдугаар сараас шалгуулж эхэлсэн В.Нямхандад холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газарт буцаажээ. Түүний хэргийг хяналтын шатны шүүхээс Дээд шүүх харьяалал тогтоож, Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн аж. Гэвч тус дүүргийн шүүхээс "Түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дутуу хийсэн, асууж тодруулах зүйлс олон байна" хэмээн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буюу Тагнуулын ерөнхий газарт эргүүлэн буцаасан гэнэ. Уг хэрэг шүүхэд шилжиж, түүний гэм буруутай нь тогтоогдвол 5-10 жилийн ял оноох юм байна.
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин
Сэтгэгдэл ( 0 )