Олон улсын монголч эрдэмтэд ирэх сарын 1-13-нд манай улсад чуулах гэж байна. Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн түүхт их ойг тохиолдуулан зохион байгуулах гэж буй монгол эрдэмтдийн хуралд манай орны түүх, хэл, соёлыг шимтэн судалдаг гадны 300 гаруй эрдэмтэн, судлаач оролцох гэнэ. Уг хурлаар монгол хэл, соёлын тулгамдсан асуудал, эдийн засаг, улс төр, гадаад харилцааны асуудлыг хөндөн ярилцах гэнэ. Монголын талаар анхаарал тавин судалдаг эрдэмтдийн анхдугаар хурлыг 1959 онд анх зохиож байжээ.
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин
Сэтгэгдэл ( 0 )