Р.Содхүү даргаас өөрөөс нь нэг сайн шалгалт авмаар байна, ядаж авлига багасах байх

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 01

Боом өвчний талаар манай эмч нар А-ч мэдлэггүй байна гэнэ. Үүнийг захын нэг үзмэрч хэлсэнгүй. Улсдаа толгой цохих ганц хяналтын газар нь ингэж тодорхойлжээ.

Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар маань овоо дориун ажил сэдэж хийдэг болсон шиг байна. Тус газрын даргын зөвлөлийн хурал дээр боом өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдварыг эмчлэх, бүр нам дарах арга хэмжээний бэлэн байдлыг шалгасан дүнг танилцуулсан чинь эмч нарын дунд олон жил нууцгайхан үлдэж хоцорсон ийм нэг но-г илчилж орхижээ. Мундаг “Нээлт” хийсэн байна, Р.Содхүү даргын албатууд. Саяхан бас Улсын мэргэжлийн хяналтын байцаагч нарынхаа нэрсийг жагсаан, шүүрдээд үзтэл тэдний эгнээнд Орос улсад суугаа Элчин сайд болон Зэвсэгт хүчний бригадын генерал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн төрийн нарийн бичгийн дарга зэрэг улс төрийн олон албан тушаалтан тэрхүү жагсаалтанд нь байж байв.

Улсын байцаагчийн үнэмлэх гаргаад харуулахаар манай хувийн хэвшлийнхэн татаад уначих нь холгүй болдог, төрийн албан тушаалтнууд өмдөндөө юм дусаах нь холгүй байдаг тул тэд их л үнэтэй хүмүүс байхаас яахав. Шантааж мантаажаар амь зогооход нь ихээхэн нэмэртэй улсын байцаагчийн үнэмлэх аваагүй улс төрч байгаа эсэхийг бүү мэд. Ардчилал руу хөл тавьсан 20-иод жилд эрх мэдэлтнүүд өмдөө толгойдоо углан алсан ч моод болохоор байв шүү дээ. Тиймээс ийм том эрхийн үнэмлэх олж аваагүй улс төрч үлдээгүй болов уу. Р.Содхүү дарга гэнэт сэхээ ороод захаас нь шүүгээд үзэхэд л гай болж дээрх албан тушаалтнууд гараад ирээ байлгүй. Харин мань хүн тэд нарынхаа өмнөөс жаахан ичсэн үү яасан, 100 гаруй улсын ”байцаагчаа” жагсаалаас гаргажээ. Энэ тухай Zindaa.mn урд нь мэдээлсэн тул дахин нурших илүүц биз.

Гэхдээ энд бас нэг зүйл анзаарагдаад байна. Юув гэвэл, ер нь манай мэргэжлийн хяналтын улсын байгаагч “алдрыг” тээж яваа 1700 гаруй албан тушаалтнуудаас хууль ёсны эрх үүргийнх нь талаар шалгалт аваад үзэхсэн.  Хэд нь савж унах бол оо. Лав л Р.Содхүү дарга бол хөдөөгийн тариан талбайгаас гэв гэнэтхэн улс төрч болж тодорсон түүхтэй. Тэгээд УИХ-д сууж байгаад цаашдаа ийм хариуцлагатай ажил хийх боломжгүйг нь хүмүүс мэдээд эхэлмэгц Ардын намынхаа ар өврөөр гүйж яваад Монголын хөрөнгийн биржийн захирал болсон. Хөрөнгийн бирж гэгч нь зах зээлийн өрсөлдөөн дунд хамгийн адагт тууж явлаа. Одоо ч Лондонгийн хөрөнгийн биржийн дэмжлэг аваад сэхэж амжаагүй байна. Үнэт цаасны зах зээл нооль заасан хэвээрээ. Уг нь энэ бол Р.Содхүү мэтийн үнэт цаас гэж юу болохыг мэдэхгүй шахам хөдөөгийн тариачин эрийн хийдэг ажил биш байсан гэж учир мэдэх хүмүүс хэлдэг юм билээ. Гэвч яая гэхэв, намаа дагавал нараа дагана гэгчээр Р.Содхүүгийн хувьд ёстой аз нь шовойж явсан юм байлгүй.

Ямартай ч тэнд дарга марга хийж л байсан. Харин Лондонгийн хөрөнгийн биржээс хүмүүс хүрч ирэхэд арга буюу ажлаа өгч, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хаалгаар багтаж ядан орсон юм. Намаа дагаж явсан түүний хувьд нь энэ нь сүүлчийн боломж байсан байх. Улсын мэргэжлийн хяналтанд хамаарахгүй  юм гэж үгүй. Боом өвчин бүр энүүхэнд хамааралтай. Гэр хорооллын жорлон ч холбогдоно. Бүгдээрээ хууль эрх зүйн талаас ч, ёс зүйн чадамж талаасаа ч маш их зүйл мэдэхийг шаарддаг. Хөдөөгийн тариачинд үнэндээ ахадсан гэмээр дамшиг шүү дээ. Тэгэхээр юун түрүүнд Улсын мэргэжлийн хяналтын байцаагч гэгч хүмүүс юу мэдэх, чадах ёстойв, тэр бүрээр нь нарийн нягт шалгаж үзэх хэрэгтэй болсон юм  байна. Үүнийхээ далимд бас Р.Содхүү гэдэг нөхөр ийм том айлыг толгойлоод яваад байх мэдлэг, чадвартэй эсэхийг нь ч шалгамаар байгаа юм. Ийнхүү хэлэх болсон нь Р.Содхүүг доош хийх гэсэндээ биш л дээ. Харин ч хөдөөгийн ганц тариачин маань ч гэсэн орчин цагийн өндөр мэдлэгээр Улсын мэргэжлийн хяналтын байгууллагад нэмэр болоосой гэсэндээ ингэж олон юм яриад байгаа хэрэг. Хууль муулиа ядаж мэдээд авбал авлига, хээл хахуульд бага өртөнө. Амар биз дээ.    

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.40.88) 2017 оны 05 сарын 06

хараал идэж байхаар тэтгэвэртэй гармаар даа өвөө хүүхдүүдэд нь тэр их хараал нь хүрвэл яана вэ урд зүгийн хүмүүстэй адилхан харагдаад л бгаа даа

0  |  0
irgen(173.208.123.222) 2017 оны 05 сарын 05

ooh muu hogiin tsarailsan guilgachaan iim yumnuud Mongoloos zailwal taarna shde

0  |  0
irgen(173.208.123.222) 2017 оны 05 сарын 05

ooh muu hogiin tsarailsan guilgachaan iim yumnuud Mongoloos zailwal taarna shde

0  |  0
за(5.254.65.120) 2017 оны 05 сарын 05

ийм хөгийн царайтай нөхдүүд л идэж ууж байгаа шд. Бүүр нэг царай шигээ үйлдэлтэй амьтан бэ

0  |  0
яй(182.160.34.226) 2017 оны 05 сарын 05

Яасан сурцтай хулгайч гар вэ.. Одоо хаагуур ямар хороо хутгаж яваа бол

0  |  0
Top