Улаанбурхан өвчний улмаас хоёр хүн НАС БАРЖЭЭ

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны дөрөвдүгээр сарын 06-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ. Тодруулбал, орон нутагт нэг тохиолдол шинээр бүртгэгджээ. Эмнэлэгт 62 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад гурван иргэн байна.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5265 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3579, 5-9 насны 1855 хүүхэд, 15-19 насны 1796 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top