Үер усны аюулаас болгоомжлохыг сэрэмжлүүлж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 01

Ус цаг уурын хүрээлэнгээс дараах сэрэмжлүүлгийг өгч байна. Орхон голын эхээр усны түвшин үерийн аюултай түвшинг 55 см, Хангай нуруунаас эхтэй Хойд Тамир, Таац Байдраг, Шаргалжуут, Хэнтийн нуруунаас усжих Хэрлэн голын эхээр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см-ээр нэмэгдэж, үерийн түвшинг 10-15 см даван хүчтэй үерлэж байна. Иймд дээрх голын сав газар болон гуу жалга даган суурьшиж буй зуслан, аж ахуйн нэгж, аялж зугаалж, амарч буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: Өдрийн шуудан сонин

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top