Анхан болон давж заалдах шатны шүүхээс 2-2.4 жилийн хорих ял аваад байгаа АТГ-ын дарга нар Дээд шүүх хуралдахыг хүлээж байгаа. Гэсэн ч хуулийн дагуу тэднийг хорих ангиудад хуваарилсан юм. Зайсан дахь хорих ангид хуваарилагдсан АТГ-ын дарга асан Ч.Сангарагчаагийн биеийн байдал тааруухан байгаа учир өнөөг хүртэл эмнэлэгт хэвтүүлэн эмчилж буй аж. Мөн дээрх хориход ял эдлүүлэхээр хуваарилсан АТГ-ын дэд дарга асан Д.Сундуйсүрэн хорих ангийн нэгэн албан хаагчийн ажлын өрөөнд амьдардаг тухай мэдээлэл байна. Түүнчлэн Гүйцэтгэх албаны дарга асан Ө.Алтангадас Тахир соёот дахь хорих ангийн мужааны хэсэгт ажиллаж байгаа гэнэ. Дээд шүүх бүрэлдэхүүнээрээ ээлжийн амралтаа эдлэн, энэ сарын эхээр ажилдаа орно. Тиймээс АТГ-ын дарга нарын гомдлыг есдүгээр сарын эхээр авч хэлэлцэх бололтой.
Эх сурвалж: Өдрийн шуудан сонин
Сэтгэгдэл ( 0 )