Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд Монгол цэрэг өндөр нэр хүндтэй оролцож байгаа билээ. Америк, Франц, Англи зэрэг НҮБ-д нөлөө бүхий том гүрний төрийн тэргүүнүүд манай энхийг сахиулагчдыг олонтоо магтан сайшааж байлаа. Жорж Буш манай оронд айчлах үеэрээ монгол цэргүүдэд өөрийн биеэр баяр хүргэж байсан бол саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Америкт айлчлах үеэр Барак Обама Чингисийн удамт цэрэг эрчүүдэд талархлаа илэрхийлсэн юм. Жил бүр уламжлал болсон “Хааны эрэлд” нэртэй Олон улсын энхийг сахиулагчдын хээрийн сургууль хотоос холгүй орших Тавантолгойн сургалтын төвийн орчимд явагдаж байна. Зургаа дахь жилдээ болж буй уг хээрийн сургуульд Америк, Энэтхэг, Камбож, Индонез зэрэг 16 орны 1000 гаруй энхийг сахиулагчид оролцож байгаагаараа урьд жилүүдийнхээс онцлог ажээ. Монгол улсын Ерөнхиийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж энхийг сахиулагчдад амжилт хүссэн байна. Мөн уг сургуулилалтын нээлтийн үеэр АНУ-ын Тэнгисийн явган цэргийн гуравдугаар хөдөлгөөнд хүчний командлагч генерал Кеннет Глак “Монголын Зэвсэгт хүчин энэ ажиллагааг анх санаачилсаны ачаар “Хааны эрэлд” нь дэлхийд тэргүүлэх олон улсын энхийг сахиулах сургуулилалтын нэг боллоо” гэв. “Хааны эрэлд” сургууль үргэлжилж байна.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )