ОХУ, Зүүн өмнөд Ази, Африк, Европыг хэрсэн хар тамхины мафийн сүлжээнд Монгол улс хэдийнэ орчихоод байгаа тухай хууль хяналтынхан хэлэх боллоо. Монголчууд чимээгүй үхэл буюу хар тамхийг ихээр хэрэглэж урлаг соёл, спортынхон ч холбогдох нь хэвийн үзэгдэл болж байгаа нь сэтгэл зовоох болов. Мансууруулах бодисын талаар манай улсын 1999 оноос хойш судалгаанаас үзэхэд тухайн онд 45 хүн байнгын хэрэглэгч байсан бол одоо бараг арав дахин өсч 410 болоод байна. Монголчуудыг архин далайд живлээ хэмээн ярьцгаадаг. Тэгвэл хар тамхи архи тамхинаас 60 дахин хортой ажээ. Сүүлийн гурван жилийн байдлаар хар тамхитай холбоотой хэрэг ихэд өссөнөөс 2010 онд хар тамхитай холбоотой 21 хэрэг гарчээ. Донтогч болон хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн ихэнх нь залуучууд байна. Хүмүүс маань хуулиа мэдэхгүй, хортой нөлөөг нь ойлгодоггүйгээс хар тамхийг ихээр хэрэглэдэг. Хэдийгээр наркалогийн төвөөс донтох өвчнөөс ангижруулах арга хэмжээ авдаг ч одоогоор нэг ч хүнийг эмчлээгүй зөвхөн хордлогыг нь тайлаад өнгөрдөг байна. Нэг донтогчид зөвхөн хордлогыг нь тайлахад 750 доллар шаарддагддаг. Хэт их донтчихсон хүмүүсийг группт оруулан тусгай бланкаар хар тамхи олгодог аж. Эс тэгвээс тэдгээр хүмүүс хар тамхи л хэрэглэхгүй бол үхэх хүмүүс байдаг байна. Тэд хэрэглээгээ зогсоовол доошоо суулгаад, бөөлжөөд, бүх бие нь чичрээд татаад уначихдаг аж. Тиймээс хар тамхийг орлох эм тариаг улсаас олгодог юм байна.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )