Өнгөрсөн бямба гарагт Түлэнхийн төвд хүргэгдэж ирсэн хүн нас барсан байна. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай шалгахад, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн, 43 настай, эрэгтэй Э гэгч байжээ. Тэрээр тус дүүргийн дөрөвдүгээр хорооны оршин суугч 49 настай Н гэгчтэй хамт архи ууж, улмаар маргалдаж зодолдсон байна. Ингэхдээ баруун гарын бугалганы дотор хэсэгт битүү шарх авчээ. Харин эмнэлгийн тусламж авч амжаагүй байхад шарх нь бохирдож цусанд нь халдварласнаас эмчилгээ авалгүй нас барсан аж. Хэргийг харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )