Ямар үйл ажиллагаа эрхэлдэг, яаж хөлжиж баяжсаныг нь мэдэхгүй ч “Мон Уран” гэдэг компани олны танил болжээ. Тэр компанийн захирал Б.Наранхүүг хэмээх залуухан эрийг ч мэдэхгүй хүн Монголд байхгүй болох шив. Түүний бизнесийн түүхийн талаар таагүй мэдээллүүд байнга гардаг ч наадмын үеэр хурдан морьдынх нь амжилт, толгой эргэм өндөр дүнтэй наймааных нь шуугианд эрхгүй дарагдах аж. Гэхдээ аль, аль мэдээлэл нь мань эрийг алдаршуулж, Монголын супер старуудын нэг болгож байна. Түүний талаарх хамгийн сүүлийн үеийн сонирхолтой фактыг Factnews.mn сайт олон нийтэд дэлгэж байна.
Энэ жил алдарт шарга азарга зодог тайлсан тул Наранхүүд гайхамшигтай хурдан ажнайг орлох морь хэрэгтэй болж. Ингээд шуудай дүүрэн мөнгөтэй наадмын өмнөх сунгаануудыг хэсчээ. Тэрээр наадмын өмнөхөн энэ жилийн азарганы уралдаанд аман хүзүүдсэн хээр азаргаа 500 мянган доллар дээр “Лексус 570” машин нэмж авчээ. Морины унаган эзэн нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул Пүрэвдорж гэгч ажээ. Энэ хурдан хүлгийг шарга азарганы амжилтыг ч эвдэж болох үнэхээр төрмөл хурдан буян гэж уяачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байгаа юм. Наранхүү энэхүү хурдан хүлэгтэйгээ хамт энэ жилийн азарганы уралдаанд 6-д ирсэн хүрэн азаргыг мөн л 100 гаруй сая төгрөгөөр үнэ цохиж авчээ.
Гэвч тэр төрийн наадмын түрүүг авч чадаагүйдээ шаралхаж байгаагаа уяачдаас нуугаагүй гэнэ. Тийм ч учраас энэ жил түрүүлсэн зээрд азаргыг нутаг буцаж явахад Налайхын цаахна гүйцэн очиж, газар дээр нь... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )