Азийн Фэнг-шүй төвийн захирал Ө.Хишигжаргалаас Zindaa.mn-сайт ярилцлага авлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 06

Фэнг-Шүйгийн Хишигжаргал гээд хийдэг ажлаараа овоглох болсон илэн далангүй шулуухан яриатай нэгэн зочинтой   ярилцлаа. Түүнийг телевизээр ярихад хүмүүс ихэвчлэн хийж байгаа ажлаа орхиод чих тавин сонсдог.  Арга ч үгүй биз. Ахуй амьдралд нь хэрэгтэй,  аливаа муу бүхнийг зайлуулж аз хийморь,  амжилт, мөнгө гээд сайхан амьдрахад тань хэрэгтэй бүхнийг амьдралдаа яаж их байлгах талаар зөвлөдөг болохоор нь тэр. Өнөөдрийн ярилцлагаар уншигч та бүхэн бидэнд фэнг-шүй хэмээх өвөрмөц ертөнцийн нууц бүхнээс зааж зөвлөдөг  Хишигжаргал гэдэг эмэгтэй өөрөө ямар хүн бэ, зарим айлууд дэвжиж дээшлэх нь удаан байхад зарим нь маш хурдтайгаар чинээлэг аз жаргалтай амьдардаг. Үүний нууц нь  юу болох, хайр сэтгэл гэрлэлтэндээ юуг илүү анхаарвал илүү хялбар сайхан амьдрах вэ гэх мэтчлэн олон сонирхолтой  бүхнийг энэхүү ярилцлаганаас мэдэх болно. Ингээд түүний яриаг хүргэе.

 -Таныг Фэнг-шүйгийн Хишигжаргал гэж хийдэг ажлаар чинь хүмүүс мэддэг.   Аль аймгийн харьяат, хаанахын гаралтай вэ?

-Өлзийхутагийн Хишигжаргал. Айлын ууган охин. Аймаг угсаа гэвэл Улаанбаатарынх. Ээж, аав хоёр минь Улаанбаатарт төрсөн. Аав талаасаа ярих юм бол өвөө маань Завханы Яруугийн хүн юм билээ. Тэгэхээр гарал угсаа маань Завхан талын хүн гэж ойлгож болно.

-Угаасаа Завхан нутгийг хутагт хувилгаад ихтэй гэж ярьцгаадаг. Фэнг-шүй энэ тал дээр  холбогдох уу?

-Мэдэхгүй, гэнэтхэн тодроод гараад ирдэг юм шиг байна лээ ш дээ. Ерөнхийдөө юм чинь  олон жил нарийн судлаад, тэр талынхаа номыг их уншихаар тэгдэг ч юмуу, гэнэтхэн толгойд юм юм ороод ирдэг юм билээ.

-Ер нь Фэнг- шүй гэж юу вэ?  Дом юм уу? Шинжлэх ухааны нэгэн салбар уу?  Ямар нэгэн Шашинд хамаарагдах уу?

Фэнг- шүй ямар нэгэн шашинтай хамаарахгүй. Бидний өвөг дээдсүүдийн зан үйл, амьдрах хар ухаан дээр үндэслэгдэж гарч ирсэн. Энэтхэгт үүсээд, Хятад, Төвд рүү орж ирээд, тэгээд Монгол руу орж ирсэн.  Ер нь  манай өвөг дээдсийн ярьж байгаа бүх юм Фэнг-шүй байсан юм байна лээ.


 Фэнг-шүй гэдэг үг маань хятад үг. Фэнг-салхи, шүй -ус гэж байгаа юм. Өнөөдөр дэлхий нийтэд  фэнг-шүй гэдэг үг маань даяарчлагдаад, зөвхөн энэ үгээр  ийм ухаан байдаг шүү, амьдралын хар ухаан шүү гэдгийг ойлгодог болчихсон. Сүүлийн үед фэнг-шүйг хүмүүс шинжлэх ухаан талаас нь мөн  амьдралын хар ухаан талаас нь судалчихсан, бүр ёс зан заншил болгочихсон байна. Монгол гэр маань  бөөрөнхий хэлбэртэй. Өвөлжөө, хаваржаа, зусландаа гарахдаа бүгдээрээ тухайн барьж байгаа гэрийнхээ бүх орчныг ажиглаж байгаад барьдаг байсан. Өвөлжөө гэхэд нөмөр нөөлөг газар, ардаа уултай, урдаа устай ч байдаг юмуу. Зун болохоор сэрүүн дэнж дээр гараад, урсгал усны хажууд барьдаг ч юмуу гэх жишээний. Газар усаа сайн шинждэг, нэг ёсны газар ус шинждэг тийм ухаан байхгүй юу.

-Дэлхий дээр хичнээн улс орон фэнг-шүйг түлхүү хэрэглэж байна вэ? Азийн орнуудаас гадна Баруун Европын орнуудад хэр тархсан байдаг юм бол?

-Азийн дөрвөн бар бол тэр чигээрээ Фэнг-шүй хэрэглэдэг. Хятадын  Мао Зедун Фэнг-шүйг  хориод, буруу урсгалыг түлхүү гаргаж  ирсэн.

Гэтэл орчин үед Лилианту багш гарч ирээд Хятадын дээр үеийн мундаг том том мастеруудын судалгааны ном зэргийг олж авахын зэрэгцээ угаас өөрөө англи хэлтэй болохоор  улам түлхүү судалж бүр хөгжүүлсэн байдаг юм. Лилианту багш маань өөрөө Малайзад амьдардаг, хятад гаралтай, Хонконгод том банкны захирал  байсан. Хорвардын их сургууль төгссөн, мундаг эмэгтэй л дээ. Америкт дээд сургууль төгссөн учраас англи хэлэндээ мундаг хүн байгаа. Азидаа тийм эмэгтэй хүмүүс ховор байдаг.    Англи, Америк, Герман гээд нэлээн олон орноор Фэнг-шүй тархсан. Ер нь Фэнг-шүйг  мэддэггүй  улс цөөхөн болчихсон. Би бол амьдрал ахуйгаа орвонгоор нь эргүүлтэл судаллаа.  Өөрийнхөө амьдралыг орвонгоор нь эргүүлэхээс гадна маш олон хүмүүсийн амьдралыг өөрчилсөн.  Одоо бүгд надад талархаж байгаа.

- Фэнг-шүйгийн буруу урсгал гээд түрүүнийхээ хэлснийг тодруулахгүй юу?

-Яг Фэнг-шүй хэрэглэхээр хүмүүс айхтар баяжаад, эрх мэдэлтэй болоод эхэлдэг. Тэгэнгүүт Мау Зэдун болохоор, яг түүхэн дээрээ байдаг юм. Номыг нь үзүүлсэн ч болно. Фэнг-шүйгийн  мундаг том том мастеруудын толгойг нь авч цаазалж байсан. Дээрээс нь буруу талаас нь тайлбарласан, ямар ч үндэслэлгүй юмыг авч дэлгэрүүлж эхэлсэн байгаа юм.

-Мушгин гуйвуулсан гэж ойлгож болох уу?

-Тийм, мушгин гуйвуулсан. Хятадад Фэнг-шүйгийн ном байхгүй, Хонгконг, Сингапур, Малайз, Тайваньд байдаг. Тайваньд бол бүр тасархай. Тайваньд жинхэнэ мундаг том  мастерууд нь амьдардаг. Миний хүү Тайваньд сургууль төгсөөд ирсэн. Тэр чигээрээ бүх юм нь Фэнг-шүй байдаг.

-Фэнг-шүй  Монголд хэзээ орж ирэв?

-3-4 мянган жилийн тэртээгээс үүссэн гэж ярьдаг.  Бүр нарийн судлаад  орчин үе тал руугаа эрчимтэй хөгжиж ирсэн үе нь 90-ээд оноос. Монголд орж ирсэн нь 2002 оноос. Ганбаатар анх Англиас Фэнг-шүй оруулж ирсэн.

-Таны амьдралд Фэнг-шүй яаж нөлөөлөв?

-Би 1985 онд аравдугаар анги төгсөөд конкурс өгсөн чинь  балл дутаад толгой дээгүүрээ улаан шугам татуулчихдаг юм байнаа. Барилгын ТМС-д нэг жил онц сурчихвал дээд сургуульд шалгалтгүй орно гэсэн. Шалгалтгүй гэдэг үг нь гоё санагдаад Барилгын ТМС-д орчихсон. Тухайн үед Барилгын ТМС-д  сурлага муутай, сахилгагүй,  хулигаан хүмүүс ордог байсан. Амбаарын ТМС гээд үхтэлээ ичнэ. Барилгын ТМС-д ороход ээж уйлж байсан юм. Манай ээж өөрөө  барилгачин хүн байхгүй юу, засал чимэглэлчин. Яана аа миний охин, айлын хамгийн том нь очиж, очиж Барилгын ТМС аваад байхдаа яахав дээ. Таван дүү чинь яах юм болж байнаа, Хишигжаргал аа гээд ээж минь уйлж байсан юм. Над шиг шавар шавхайтай зууралдсан хүн болох нь дээ гээд л. Тухайн үед хичнээн цалин мөнгө авдаг байсан ч гэсэн, барилгын ажил хэцүү ажил л даа. Гэхдээ би барилгынхаа ажилд дуртай. Одоо жаахан халшраад байдаг болохоос биш, би барилгын бүх юмыг хийж чадна. Би Барилгын ТМС-ийн цахилгааны ангид орсон юм. Цахилгааны анги чинь арай нэг толгой шаардсан ажил шүү дээ.

 Дээд сургуульд орно гээд “хулхидуулав”

Тэгээд долоон хүүхэд онц төгссөнөөс нэг нь ч дээд сургуульд ороогүй. Бүгдийг нь СОТ-3-т хуваарилчихсан. Нэг жил онц сурвал, дээд сургуульд оруулна гэдэг нь худлаа байсан. Наймдугаар анги төгсөөд гурван жил Барилгын 5 дугаар ТМС-д сурсан хүмүүсийг шалгалтгүй дээд сургуульд оруулна, тэрнээс биш нэг жил сурсан та нарыг юу гэж оруулж байдаг юм, дуугүй СОТ-3-т ор гэсэн. 1986 онд СОТ-3-т ороод 1990 онд дөрөвхөн жил ажиллаад байранд орсон. Миний аз юмуу, ер нь би ховор юманд ордог юм шиг байгаа юм. Дараа нь хорооллын эцсийн СОТ-3-ын байр гэсэн чинь тусгай гал тогоотой, ванн, жорлонтой хоёр өрөө байранд орсон. Охин гэдсэнд, хүү хоёр настай байсан. Хүү маань 1988 онд төрсөн юм. Та гуравт нэг өрөө байр болно ш дээ гээд болдоггүй. Энэ юу юм гээд гэдсээ зааж байгаад охиноороо далимдуулж хоёр өрөө байр авсан. Цөөхөн ам бүлтэй гээд нэг өрөө байр өгөх гээд байгаа юм чинь. Тэгээд хааяа нөхрийгөө, хаана байна чи, дээд сургууль төгссөн инженер гуай, байр ч үгүй гээд. Хадам ээж минь, уул нь миний хүү л авах ёстой байсан юм. Одоо яахав дээ, мундаг авгайтай л юм байна гэсэн.

-Нөхөртэйгөө  анх яаж танилцсан бэ?

-Манай нөхөр Политехникийн дээд сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан байхад нь бид хоёр танилцсан юм. Би дотроо 4-5 ах байхдаа гэсэн чинь, нэлээн хэд ах байсан. Сүхбаатарын цалинтай, мундаг онц сурдаг. Манай нөхрийн гадаа Полийн дээдийн оюутнууд оочерлодог, хичээлээ орж асуудаг тийм онц сурдаг оюутантай танилцав аа.  Тэднийх куртик  оёж зардаг  байсан юм. Нөхрийнхөө гэрт нь хувцас авах гэж очоод нөгөөдөх чинь намайг хараад тэгээд танилцсан. Би телевизэд дадлага хийж байсан  үе. Үндэсний телевиз дөнгөж баригдаад, цахилгааных нь ажлыг хийж байсан юм. Тэгээд дүү нь намайг цайныхаа цагаар хүрээд ирээрэй, чамаас хэмжээ авна, өмд оёж өгнө гээд. Тэгээд гэрт нь ирээд сууж байсан чинь манай нөхөр гаднаас ороод ирсэн. Коридор руугаа чигээрээ орж ирүүтээ гал тогоо руугаа харчихаад цаад өрөө рүүгээ орох гэснээ намайг харчихаад зогтуссанаа орж ирсэн чинь нэг их өндөр, босоо үстэй, гоё цүнх барьчихсан залуу байсан. Дугуй ширээний нөгөө талд нь суугаад дүүтэйгээ шалгалт болчихлоо, энэ тэр гээд л юм яриад, дүү нь цай хийж өгөөд л, тухайн үед дүү нь гэдгийг нь мэдэхгүй, эхнэр нь гэж бодоод. Тэгж байснаа надтай яриад, цай хийж өгсөн үү, хэн бэ, хаана ажилладаг вэ гэсэн чинь би Барилгын ТМС-д сурдаг гэж хэлэхээсээ үхтэлээ ичээд, телевизэд ажилладаг гээд аваад хаясан. Тэгэхэд би 19-тэй байсан юм. Тэгсэн чинь танай телевизийн дарга тийм, тийм хүн байна уу, намайг хулхидсан, би танай телевизийн нэр дээр тэгж явах гэж байсан, танай дарга тийм хүн үү гээд баахан нэр асуунгуут, би телевизэд биш, барилга дээр нь ажиллаж байгаа юм чинь. Тэгээд бүүр ичээд дуугүй болчихоод, үгүй ээ, би телевизэд ажилладаг биш ээ, телевизийн өргөтгөл дээр нь ажиллаж байгаа юм, би Барилгын ТМС-д сурдаг гэсэн чинь, үгүй ер өө, хүн мэргэжлийг голно уу гэхээс биш, мэргэжил хүнийг голдог юмуу, Барилгын ТМС чинь юу нь муу байгаа юм гээд. Худлаа ярьж чаддаггүй хүн чинь тэр дороо баригдчихсан. Ингэж л анх танилцаж байлаа.

-Таны нөхрийг хэн гэдэг вэ?

-Эрдэнэбилэг. Одоо манай хүн сэтгүүлийн орчуулгыг хийгээд сууж байна даа. Ном орчуулаад сууж байна даа, гэртээ. Уг нь тоног төхөөрөмжийн инженер.  Анх сургууль төгсөөд Хөнгөн бетоны заводод ерөнхий механикаар очсон юм. Тэнд ажиллаж байтал 90 он гараад зах зээл эхлээд  талх тариа бүх юм картанд орчихсон, дэлгүүрт оочерлоод л аймаар байдаг байсан. Тухайн үедээ СОТ-оосоо дикретээ авчихсан. 1991 оноос ганзагын наймаанд явсан.

-Наймаанд яваад олз омог ихтэй л байсан биз дээ?

-Бид нар Владивостокоос 50 копейкоор гар нүүрийн саван аваад 5 рублиэр зардаг байсан. Цагаан сар өргөн тэмдэглэдэг болохоор монголчууд их авна. Оросын юмнууд их үнэд хүрдэг байлаа. Урагшаа Манжуур гараад, Манжуураас Чита руу орж ирж юмаа зараад л, тоглоом, хувцас гээд есөн жорын юм зарсан.  Яг нэг их айхтар мөнгөтэй байгаагүй. Би их үрэлгэн, цацалган. Хүмүүсийг их даадаг байсан. Таксинд ч даадаг, хоолонд ч даадаг. Тэрний буян нь одоо гарч ирж байгаа юм. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг шиг. Гоё ширээний бүтээлэг ч байдаг юмуу, гоё халбага сэрээний набор байдаг ч юмуу, нэг л гоё юм байх юм бол гурван ширхгийг худалдаж авна. Нэгийг нь аавындаа өгнө, нөгөөдөхийг нь хадам ээждээ өгнө, нэгийг нь гэртээ авдаг. Манай хадам ээж надад их хайртай. Манай нөхөр чинь найман хүүхэдтэй айлын тав дахь хүү нь. Таван хүү, гурван охинтой айл. Тэгээд таван бэртэй. Таван бэр дотроосоо Хишгээ аягүй сайн явна, та нар харж л байгаарай гэж хадам ээж минь хэлдэг байсан. 1992 оноос наймаа хийгээд нэг их олсон юм ч байхгүй, 10 хуруугаараа монетон бөгж, ганц хоёр ээмэгтэй болсон.

Би нөхрөөрөө бахархдаг. Гэхдээ түүнд нэг но бий

Нөхөр маань тоног төхөөрөмжийн инженер хүний хийхгүй байгаа юмнуудыг хийчихдэг юм. ШБОС, Тэргүүний залуу ажилчин алт, мөнгө, хүрэл гээд их олон медальтай. Би нөхрөөрөө бахархдаг. Гэхдээ бас нэг но байгаа. Архи уучихдаг но байгаа. Тэгээд ерөөсөө дээшээ гардаггүй, манай нөхөр.  Надтай суухаас өмнө мундаг л байсан байгаа юм. Дээд сургуульд Сүхбаатарын цалинтай сураад, ангийн дарга гээд мундаг байсан. Хүндэт самбар дээр зураг нь байдаг байсан.  1993 онд Олон улсын харилцааны дээд сургуульд оройгоор англи хэлний ангийн оюутан болж их сургуульд сурлаа. 28-тай төгсөөд энд тэнд ажилд орно гээд анкет бөглөхөөр нүд шүд, өндөр нам бүх юм хардаг юм байна. Тэгээд ажилд авахгүй болохооор ганзагаас нэг их олж долоосон юм байхгүй, гэрийнхээ хивс зэргийг ломбарднаас ломбарданд, хил дээр хамаг юмаа хураалгахыг нь хураалгачихна, ерөөсөө би наймаанд азгүй. Хүн харахад орос, хятад хэлтэй. Манжуурт явж байгаад манай дүү лянга, лянга гээд паспорт барьчихаад дайраад байх юм. Тэгээд хоёр билет авчихгүй юу. Гайхаад асуусан чинь манай дүү, хоёр гэж байгаа юм гэсэн. Нээрээ Хятад руу гарахад чинь хэлтэй байхгүй бол болохгүй юм байна гээд орос-хятад разговорник ном аваад нөгөөдөхөө а, б-гүй цээжлээд, ер нь ойр зуурын юманд хэлмэрч дагуулахгүй шүү. Уншиж, бичиж бол чадахгүй, ярьж л чадна. Англи, орос, хятадаар ярьчихна. Хүмүүс намайг хараад Хишгээ аймаар сэргэлэн гээд л. Би юмаа зараад л байдаг гэнээ, тэгсэн мөртлөө цаанаа хураасан юм байхгүй.

-Та яагаад дэвжиж дээшлэхгүй байсныхаа  учрыг олсон уу?

-Олсон. Ер нь тэр байранд ороод бид хоёр дэвжээгүй ээ. Хоёр хүүхдээ тасархай гоё хувцасладаг байсан. Манай доод талын айл, хажуу хөршийнхөн орж ирэхдээ манайд тоглоно гэж орж ирдэг. Их дэлгүүрт гарсан ямар л тоглоом байна хоёр хүүхдэдээ авч өгдөг. Би хүүхэд байхдаа номын сайн уншигч гээд Жюль Вернийн том том зохиолуудыг бүгдийг нь уншдаг байсан. Манай аав их ном уншдаг хүн байсан. Манай нөхөр хүргэн болж орж ирэхдээ таван шуудай ном, нэг чемодан хувцастайгаа, нэг ган халбагатай орж ирсэн хүн дээ. Таван шуудай номонд нь би их олзуурхаж байсан. Ашгүй, ашгүй гоё унших номтой болчихлоо гээд. Орос цэргүүд, офицеруудтай цуг ажиллаж байхад манайх ойрхон байдаг. Охин гэдсэнд байхад офицер эгчид нь дурлаж байлаа ш дээ. Орос дэлгүүр лүү пропускаар ордог, офицеруудынхаа талоны барааг авч өгдөг. Тэгээд хүүхдэдээ талоны барааны хувцас авч өгдөг байсан.

-Тэр орос цэргийн нэр нь?

-Юра гэдэг байсан.

-Одоо холбоотой байдаг уу?

-Үгүй, үгүй. Нөгөөдөх чинь цэргээ төгсөөд, би тэнд 2-3 сар дадлага хийгээд тэгээд тасарна биз дээ. Тухайн үед болзоно гэвэл үгүй ээ, би жирэмсэн ш дээ гээд, нөхөр ирээд цуг орос дэлгүүрт нь ороод, өө тийм үү, би танай эхнэрт дурлачихсан ш дээ гэдэг их сайхан өндөр офицер байсан. Манай нөхөр оросоор бас мундаг ярина. Хүмүүс орж ирээд, хойно дээд сургууль төгссөн юмуу, хаана дээд сургууль төгссөн юм гэж асуудаг юм.

 -Аав ээжийнхээ талаар ярихгүй юу?

-Миний аав Цэргийн ансамблейн гоцлол бүжигчин хүн байсан, Өлзийхутаг гээд. Яг тухайн үед 70-аад онд ёстой шуугиулж байсан. Брежнев гуай ирээд аавыг эмнэлэгт хэвтэхэд нь тоглолтынх нь хувцастай авчруулаад бүжиглүүлдэг. Тухайн үеийнхэн андахгүй, аавыг.  Миний ээж барилгын Засал чимэглэл хийдэг уран гартай хүн бий.

-Аав тань бүжигчин байсан юм байна. Танд бүжгийн авьяас өвлөгдсөн үү?

-Би чинь сайн бүжиглэнэ. 13 бүжгийг чинь бүгдийг нь хийнэ.

- Сүүлийн үеийн залуус Баасан ахын төрсөн өдөр  тэмдэглэнэ гэж ярьдаг болж. Тэр жишгийн дагуу аятайхан газар ороод найз нөхөдтэйгөө бүжиглэнэ биз?

-Ерөөсөө зав гардаггүй. Хааяа төрсөн өдрөөрөө бут авна даа. Хөлсөө гартал бүжиглэх дуртай. Миний төрсөн өдөр наймдугаар сарын 2-нд болдог юм. Шинийн 2-нд байна уу даа, дом эхэлдэг өдөр. Өглөө нь домоо хийчихээд, үдээс хойш нь тэмдэглэх байх даа.

-Бүжгийн партнёр байдаг уу?

-Байхгүй. Партнёр аймаар голно. Яг гоё бүжиглэчихээр хүн олддоггүй юм шүү.

-“Та бүжиглэж чадах уу” ч юмуу, телевизийн янз бүрийн  шоунууд байдаг. Тэрэнд оролцъё гэж бодогдох үе байсан уу. Хэрвээ тийм боломж өгвөл оролцох уу?

-Мэдэхгүй, оролцохгүй байх аа. Зав их муутай. Завтай байвал оролцоно байх.

-Монголд анх Фэнг-шүйг оруулж ирсэн С. Ганбаатар таны багш уу?


 

-Багш биш ээ. Багш гэж би хүлээн зөвшөөрөхгүй байна. Ганбаатартай яаж уулзсан гэхээр, нэгэн өдөр зурагтаа асаасан чинь Ганбаатар гарч байна. Энэ мэлхийг үүд рүүгээ харуулж тавибал мөнгө дууддаг гээд л ярьдаг юм байна. Энэ ямар сонин юм бэ, мэлхий үүд рүүгээ харуулж тавиад мөнгө дуудаад байвал ямар сонин юм ярьдаг залуу вэ гээд тухайн үед чихнийхээ хажуугаар өнгөрөөчихгүй юу. Манай нөхөр ийм юм ярьдаг байсан юм, одоо чи бид хоёрын сууж байгаа талбай энергитэй гэнээ. Дөрвөлжин тор татахаар сайн энергитэй газар нь хүн тавтай тухтай унтдаг, муу энергитэй газар нь таарах юм бол зүүдлээд, босоод янз бүрийн юм болдог. Манай хүн Эврикаг их цуглуулдаг байсан. Эврика гэдэг чинь оллоо гэсэн үг. Янз бүрийн шинжлэх ухааны нээлт хийчихээд тэрийгээ баталдаг ном. Манайд таван дэвтэр байдаг юм. Тэрэн дээр энергийг үздэг арга байдаг юм. Шайбыг утсаар дүүжлээд яг энергитэй газар ирэхээр ингэж эргэдэг, энерги муутай газар ирэхээр зогсонги хөдөлгөөнгүй болчихдог. Нээрээ нөхрийн тэр ярьж байсан юм гэнэтхэн санаанд ороод. Тэгээд нэг өдөр Их дэлгүүр лүү орох гээд явж байсан чинь нөгөө Фэнг-шүй гэдэг дэлгүүр чинь байж байна. Гүйгээд орсон чинь доторх юмнууд нь аймаар гоё, янз бүрийн зүүлт, хонх, зоос, мэлхий гээд гоё юмнууд байна. Ямар гоё юм бэ гэсэн чинь энэ мөнгө дууддаг л гэнэ, урт наслуулдаг л гэнэ, оюун ухаан сайжруулдаг гэнэ. Үнийг нь харсан чинь аймаар үнэтэй, тухайн үед надад мөнгө байхгүй байсан. 2000 төгрөгтэй л явсан байх. Тэгээд гоё юм байна даа, хонх нь ч гоё дуугардаг юм байна гээд тойрчихоод гарах гэсэн чинь үүдэнд нь, хүүе эгч ээ, манайх Фэнг-шүйгийн ном гаргасан ш дээ гээд. Би номонд нүдээ ухаад өгөхөөс буцдаггүй юм чинь. Хөөх тийм үү, алив харъя гэсэн чинь улаан хавтастай ном байсан.

 

Тэгээд нөгөө номыг чинь эргүүлээд харсан чинь, "Гал тогоонд хогийн шүүр ил байж болохгүй" гэсэн том гарчиг байсан. Гайхаад уншсан чинь өөдрөг сайхан явдаг айлын гал тогоонд хогийн шүүр хэзээ ч ил байдаггүй, хэрвээ гал тогоонд хогийн шүүр, сав нь ил байх юм бол хоол ундыг чинь хамаад явахтай ижил зүйл гэхэд нь сонин санагдаж байгаа юм чинь. Хөөх ямар сонин юм, ямар үнэтэй юм гэсэн чинь 10 мянга гэсэн. Тэр үед надад мянган төгрөг байсан санагдаад байгаа юм.

Фэнг-шүйгийн номыг анх уншаад боож үхэхээ дөхсөн

Гялс гүйгээд л хоёр бөгжөө ломбарданд тавиад, хар гүйхээрээ орж ирээд нөгөө 10 мянган төгрөгөөрөө номоо аваад их happy баяртай гэртээ ирээд уншсан чинь тэгж болохгүй, хойшоо хаалгатай айл муу гээд бөөн болохгүй юмнууд. Боож үхэх гэж байгаа юм чинь. Хамгийн сонирхолтой нь манайх хойшоо харсан хаалгатай хоёр өрөө байр. Хойшоо харсан хаалгатай айл хувхайрна, яана яана ч гэнэ үү. Тэрийг нь бодохоор үнэн ч юм шиг, гэхдээ нэгэнт баригдсан 9 давхрын хоёр өрөө байрны хаалгыг яах юм. Нөгөө номоо шөнөжингөө уншаад, би зүрх сэтгэл хөдөлгөсөн ном уншихаараа нойр хүрдэггүй юм. Шөнөжингөө уншчихаад ойлгохгүй болохоор маргааш нь дэлгүүр дээр нь давхиж очоод, миний хувьд 2002 онд 10 мянган төгрөгний ном гэдэг үнэтэй ном байхгүй юу. Үнэтэй ном авсан чинь миний дүү тэгж болохгүй, ингэж болохгүй гээд байна, яахав гэсэн. Ер нь Фэнг-шүйгийн номыг уншихад ойлгохгүй шүү, хэцүү. Тэгсэн чинь хөөе эгч ээ, манайх орон байрны зөвлөгөө өгдөг юм. Та манай зөвлөгчийг аваад явахгүй юу гэсэн. Гэхдээ та таксигаар авч яваад, таксигаар хүргэж өгөөрэй гэсэн чинь ломбарданд би овоо л мөнгө тавьсан юм байлгүй нөгөө залууг чинь Их дэлгүүрийн тэндээс авч яваад гэртээ ирсэн. Замдаа, таван махбодын онол гэсэн чинь ертөнцийн зүгээр юмуу, нэгэнт баригдсан байшинг яах юм, яаж зүг чигээ гаргах вэ гээд асуултаар булчихаж байгаа юм. Манайх гал тогоо дундаа, том өрөө зүүн талдаа, баруун урдаа жижиг өрөө байдаг юм. Нөгөө залуу чинь баруун урд талын өрөөнд орсноо та ямар гоё олон цэцэг тарьдаг юм гэлээ. Би цэцэг тарих хоббитой. Энэ цэцэгнүүдээ баруун урд талын өрөөнд ерөөсөө тавьж болохгүй. Баруун урд байгаа цэцэгнүүдээ та гал тогоо, зүүн, зүүн урд руугаа тавь гэсэн. Өө тийм үү гээд дор нь зөөгөөд тавьсан. Гал тогоонд ороод нэг их юм хэлээгүй. Тавилга гайгүй байсан юм байлгүй.

 

 

Миний цэцэгнүүдийн дундаас энэ цэцэг чинь мөнгөний мод ш дээ гээд халбаган кактусыг хэлсэн. Ямар ч өргөсгүй. Би цэцэглэдэг цэцгэнд дуртай, энэ чинь царай муутай байгаа биз дээ, ямар ч цэцэг гарахгүй. Би цэцгэнд дуртай болохоор манай охин, хүү хоёр энд тэнд явахдаа надад цэцэг тайрч авчирч өгдөг. Охин энэ халбаган кактусыг ангиасаа жаахныг хугалаад аваад ирсэн юм. Царай муутай юм гэсэн мөртлөө хаячих гэхээр хайран. Тэгээд молоконы лаазанд тарьчихсан байсан чинь нөгөөдөх нь овоо хөөрхөн ургачихсан. Тэр нь мөнгөний мод байж таараад. Тэгээд үүнийг яах вэ гэсэн чинь зүүн урдаа тавьчих гэж зөвлөгчийг хэлэнгүүт нь би том өрөөнийхөө зүүн өмнө зүгт тавьсан.

-Хүмүүс хулсыг мөнгөний мод гээд байдаг?

-Хулс биш, хулс бол ажлын амжилт.

Тэр цэцгийг тавилаа, манай хаалга тогшоостой. Хаалгаа тайлаад өгсөн чинь айраг зарж байгаа айл мөн үү гээд нэг ах ороод ирсэн. Би дотроо бодсон, яана аа энэ айраг долоо хоночихсон, хахарчихсан даа, энэ ах авахгүй дээ. Манай найз 80 литр айраг авчирчихсан, нөгөө айраг нь долоо хоночихсон, өдөрт 1-2 литрийг л зардаг байсан.

-Найздаа тусалж зарж өгсөн юмуу, дундаас нь бас ашиг унагаж байсан юмуу?

-Туслангаа нөгөө мөнгий нь түр хэрэглэчихье гэж бодоод би их сургууль төгсчихсөн ажил байхгүй, нөхөр бас ажил хийхгүй. Тэгээд зарагдахгүй, дотроо айгаад нөгөө ахад юу ч гэсэн уугаад үз дээ гээд аяганд хийгээд өгсөн чинь, за за, 25-ын хоёр канестранд хийчих гэхэд нь нүд орой дээрээ гарсан. Сонин байгаа биз дээ, урьд нь яагаад тэгж өчнөөнөөр нь зараагүй юм. Зөвхөн тэр цэцэг пад тавьсны дараа л тийм юм болсон, секундийн  дараа.

-Хүмүүс ямар нэгэн  засал хийсний дараа ихэвчлэн  хүлээдэг. Таных бол хүлээлтгүйгээр бүтсэн нь гоё юм?

-Тийм, хэдхэн секундийн дотор.  

Тэр л агшин намайг Фэнг-шүйд оруулсан

Би энийгээ зурагтаар их ярьсан. Та энийгээ битгий их ярь гэнэ. Яадаг юм, үнэн юм чинь үнэнээр нь ярина ш дээ гэнэ. Тийм биз дээ. Ерөөсөө тэр агшин намайг Фэнг-шүйд оруулсан. Нөгөө цэцгээ тавьсны дараа зөвлөгч залуу том өрөөнөөс гарснаа, эгч ээ жорлон чинь болохгүй байна даа гэсэн. 9 давхрын жорлонг би яах юм гэсэн чинь энэ жорлон чинь баруун хойно байрлачихсан байна гэж байна. Баруун хойно жорлон байрлах юм бол эр хүний хийморь лундааны зүг шүү. Эр хүний хийморь, лундааны зүгт жорлон байхаар ямар байхав та төсөөлөөд үзээрэй гэсэн. Тэгээд бодсон чинь нөхрийн улаан диплом, Сүхбаатарын цалин, дэвжихгүй инженер, ажилгүй болсон гээд бүх юм тэр агшинд бодогдож байгаа юм чинь. Одоо тэгээд яахав гэсэн чинь баруун хойноо таван гуурстай хонх тавь гэхээр нь 50 литр айраг зарчихсан мөнгөтэй болчихсоныг ч хэлэх үү тэр дор нь  нөгөө залуугаа таксигаар хүргэж өгчихөөд дэлгүүр дээр иртэл  хааж байсан . Хүүе, байж байгаарай гээд хаалгыг нь тогшиж байгаад нөгөө хонхоо аваад. Номоо уншаад ойлгочихсон хүн чинь ингэж яах ёстой гэдгийг нь ойлгочихож байгаа байхгүй юу. Бүх найман зүг чинь найман баялагтай. Засал нь тэр хонх юм байна л даа. Дараа нь би зөндөө засал сурсан. Энэ бол хамгийн эхний засал. Ертөнцийн зүгээр Богд уул чинь урд өрөө гэхээр гал тогоо чинь өмнө зүгт орох юм байна, том өрөө зүүн урд орох юм байна гээд, нөхөр инженер, би цахилгаанчин болохоор  хамаг багаж, тоног төхөөрөмжөө зүүн урд талын полкон дээрээ овоолдог байсан. Зүүн урд зүг чинь мөнгөний зүг, модон махбодын зүг. Гэтэл төмөр сүхээр мод цавчдаг биз дээ. Би хаана мундаг лам, үздэг хүн байна, шавхуурдуулаад, сэлэмдүүлээд гүйцээсэн. Улаанбаатарын мэргэн түргэн хүмүүсийг ер нь гүйцээсэн шүү. Дандаа өөртөө аврал, аз жаргал хайсан байхгүй юу, 1990-2002 оны хооронд. Нөгөө зөвлөгч амаар хэлж өгсөн, би номоо хоёр дахин уншаад ойлгочихсон. Дахиад ирээд номоо уншиж байгаад гэрээ зурлуу даа, зураагүй ч билүү. Номон дээрээсээ харсан юм чинь зурсан байх, 9 нүдэнд хуваачихаж байгаа юм. Гэхдээ точный биш хувааж байгаа юм л даа. Манай хөрш айл яг адилхан хоёр өрөө, хойшоо харсан хаалгатай. Хаалга нь адилхан хойшоо харсан мөртлөө тэдний жорлон, манай жорлон хоёр хамарладаг. Ванн нь хамарладаг, жижиг өрөө нь хамарладаг. Тэдний том өрөө баруун талдаа.

Амьдралдаа азгүй байсныхаа учрыг тэр л шөнө ойлгосон

Яагаад би тэднийхтэй харьцуулсан бэ гэхээр яг адилхан амьдралтай, даже тэр хоёр ямар ч дээд сургууль төгсөөгүй, жирийн ажилчин хоёр залуу. Гэхдээ нөхөр нь их мундаг, аварга залуу байсан. Адилхан наймаа хойшоо явж хийдэг. Тэднийх гурван хүүхэдтэй, манайх хоёр хүүхэдтэй. Билгээ бид хоёр илүү хэлтэй, илүү боловсролтой хоёр, хоёулаа дээд сургууль төгсчихсөн. Тэднийх наймаа хийхэд юу л хийнэ бүтээд л байна. Манайхаас түрүүлээд авгай нь сүүжин алтан ээмэг аваад л зүүчихнэ, sony өнгөт телевизор аваад л тавьчихна, би наймаа хийж байхдаа өнгөт телевизор авч тавиагүй ш дээ. Тэрнийх нь учрыг тэр шөнө олсон. Найман зүгийг таван махбодоор хуваангуут тэдний жорлон, манай жорлон хоёр хамарлана гэхэд тэднийх зүүн хойноо, манайх баруун хойноо. Тэднийх юугаараа асуудалтай байсан гэхээр гурван хүүхэд нь сурлага муу. Хананы цаанаас сонсогдож байгаа юм чинь, даалгавраа хийгээч ээ гээд. Гэрийн багш хөлслөөд, хоёр хүүхдээ зоддог, суран бүсддэг. Надад цагийн багш хөлсөлж хүүхдэдээ хичээл заалгах мөнгө байхгүй байсан. Би хоёр хүүхдийнхээ даалгаврыг хий гэж хэлж үзээгүй дээ. Эцэг эхүүд хүүхдүүддээ яаж нөлөөлөх ёстой юм бэ гэхээр ном уншиж л нөлөөлөх ёстой юм билээ. Манай нөхөр ном уншаастай, би их сургуульд ном уншаастай, манайхаар дүүрэн ном байдаг байсан. Тэгэхээр хүүхдүүд өөрийн эрхгүй номонд сонирхолтой болдог юм билээ. Охин ахтайгаа А, Б гэж байхад нь сонсоод сурчихсан байсан. Тэгээд манай охин 93 дугаар тусгай сургуульд орж байсан. Шалгалтгүй орох гэсэн чинь төлбөр нь үнэтэй. Бид хоёр мөнгөгүй юм чинь төлбөрийг нь төлж чадахгүй, тэгээд охиноо 54 дүгээр сургуулийн англи хэлний ангид оруулж байсан. Хүмүүс мөнгө өгч хүүхдүүдээ хэлний ангид оруулж байхад манай хоёр хүүхэд өөрсдөө шалгуулаад л орчихно. Хүү солонгос хэлний анги, охин англи хэлний анги төгссөн. Хоёулаа алтан медальтай төгссөн. Хүү дээд сургуулиа төгсчихсөн, охин ХАА-н их сургуулийн дөрөвдүгээр курс. Эгч нь эмээ болчихоод байна. Нөгөө айл болохоор суран бүс бөөн юм болж байж хичээлээ хийнэ. Тэр байранд ороод манайх юу нь дээшилсэн гэхээр би дээд сургуульд орж төгссөн, нөхөр хоёрдугаар дээд сургууль МУИС-ын эдийн засгийн ангийг төгссөн. Боловсрол бол манайх зүүн хойд талдаа номын сангаа хураачихдаг. Том өрөө тэр чигээрээ зүүн хойно юм чинь. Тэднийх эд баялаг нь сайн байсан гэхээр зүүн урдаа төмөр юм овоолдоггүй байсан байна, баруун хойд талдаа Чингис хивсээ тавьчихна, баруун хойд зүг гэдэг чинь эцэг өвөг дээдсийн зүг гэхээр мундаг Чингис хаанаа залчихаар сайхан байлгүй яахав дээ. Тэгээд телевизор баруун хойно байхад сайн. Манайх 9 давхар юм чинь доошоо бүх харалдаа айлуудаа бодоход салсан нийлсэн, нас барсан тийм айлууд байдаг. Хөрш айлын харалдаа айлууд болохоор ер нь гайгүй ээ, амьдрал ахуй нь нэлээн боломжийн. Би хулгай хийгээгүй, худлаа яриагүй 10 мэргэжилтэй гэж онгирдог байхгүй юу. Манай аав, миний хүү алт мөнгө, азарга адуу нэг шөнө л байхгүй болдог юм шүү. Толгойд хийсэн юмыг хэн ч чамаас булааж чадахгүй гэж намайг сургаж байсан. 4-5 дугаар ангид орчихсон хүүхдүүд гоё хувцас, 100-200 долларын пүүз өмсөх гээд байдаг, тийм ээ. Би хүүдээ 20-30 мянган төгрөгний л пүүз авч өгнө ш дээ, чадал нь тэр байсан юм чинь. 2002 онд Фэнг-шүй орж ирэхэд тэгж гэр орноо засаад Ганбаатарыг лекц уншина, тийм ном гарсан гэнгүүт нь гарсан ном болгоныг нь би авч уншдаг. Лекц уншингуут нь очиж суудаг байв. Тэр хооронд би өөрөө амьдрах гээд зүтгээд байгаа ш дээ. Нөхөр олигтой цалинтай газар ажиллахгүй. Наймаа хийгээд бас өөдлөхгүй. Англи хэлтэй болчихсон юм чинь 2004 онд би интернет ухдаг байсан. Алтаа гээд манай найз хүүхэн бий. Тэдний гэрийг засаж байхад тэр, Америк явъя гэж их ярьдаг байсан. Хүмүүс тэр үед Солонгос их явдаг байсан.

 Би лам нарт одоо хүртэл гомддог

 2002 он гэхэд би аавынхаа байрыг зарчихсан, гурван өрөө байрыг заруулаад сүлжээнд яваад, амьдрах гээд л зүтгээд байгаа байхгүй юу. 1998 онд манай эрэгтэй дүү хойно усанд живж нас барсан юм. Би лам нарт одоо хүртэл гомддог юм. Нас барсан дүүгээрээ надад ухаарал өгсөн, одоо хүртэл би тэр ухаарлыг хүмүүст түгээдэг. Манай дүү лам нарт үзүүлээд л Москва Улаанбаатарын хооронд наймаа хийдэг байсан юм. Наймаа нь ашиг орлоготой байгаасай гэж ээж бид хоёр хийморийн сангаас өгсүүлээд тавиулаад, даллага авахуулна ш дээ. Дүүгийнхээ он сар, нэрийг нь хэлээд ном уншуулж байхад энэ хүүхэд чинь мэнгэ нь голлочихсон байна гэж хэлээд  жанаггагдог  гэдэг ном уншчихсан бол миний дүү өнөөдөр амьд байх байсан. Хий насаараа 28-тай хүүхэд мэнгэ нь голлочихсон, долоон залуу зэрэгцэж явж байгаад ганцаархнаа доошоо усанд живээд нас барчихсан. Тэр дүүгээр алдсандаа би харамсаад мэнгэ голлодгийг судлаад одоо хүмүүст хэлж өгдөг юм. Дом хийхдээ долоон улаан мэнгэтэй хүмүүс мэнгэ голлож байгаа шүү, тийм тийм засал хийгээрэй гэж хэлээд, бичээд өгөхөд тэрнийхээ дагуу юмаа хийлгэчихэд зол болчихож байгаа юм.

 

 

Долдугаар сарын нэгэнд талбай дээр аймаар юм боллоо ш дээ. Тэр таван хүнийг миний мэргэжлийн нүдээр би шууд харж байгаа юм, төрсөн оныг нь. Дандаа мэнгэ нь голлочихсон. Хаа байгаа Сайншандаас ирээд буудуулж нас барж байдаг. Хаа байгаа Америкаас ирээд буудуулаад нас барж байдаг. Бүгд мэнгэ нь голлочихсон, жил нь орчихсон хүмүүс байгаа.

9 жил тутамд хүний мэнгэ голлож байдаг. Мэнгэ голлохоор яадаг юм бэ гэхээр эсвэл өвдөж хавддаг, эсвэл ажил төрөл нь бүтэмжгүй, эсвэл үхэж хатдаг. Мэнгэ нь голлочихсон байна, энэний салхин доогуур битгий гарч гүй гэдэг ш дээ, хөгшчүүд. Мэнгэ голлочихоор аймаар байхгүй юу, их олон жишээн дээр харагддаг юм. Тэгээд би чинь зурхай судалж эхэлж байгаа юм, дүүгээсээ болж. Ер нь Фэнг-шүй зурхайтай их холбоотой. Фэнг-шүй дээр ямар ч ном уншуул гэж заавар зөвлөгөө гарахгүй. Би Фэнг-шүй судлаад гоё болоод, овоо юмтай болоод эхэлсэн чинь нөхөр болохоо байгаад эхэлсэн. Архи уугаад эхэлж байгаа юм. Бас дүү минь нас барчихсан. Тэгээд яагаад гэнгүүт зурхай гараад ирж байгаа юм чинь. Зурхай гэдэг юмыг яагаад судлах шаардлагатай болсон гэхээр таван махбодын онол чинь манай зурхайд ордог. Мэнгэ чинь бас Фэнг- шүйдээ ордог юм. Будда Фэнг-шүй хоёрыг хослуулангуут ийм юм гарч ирдэг. Багшийн нөлөө бол би сүүлд 2008 онд дэлхийн Фэнг-шүй диплом авч байгаа юм. Гэтэл тэрнээс наана би Фэнг шүгээ холбочихсон байсан, буддатай. Сая Сингапур явсан, би 100 долларын номноос сая төгрөгний ном авчирсан. Энэ дээр лалын шашинтангууд, есүс христос ч ирсэн, будда ч ирсэн. Бүх шашны хүмүүс ирдэг. Тэгэхээр ямар ч Фэнг-шүй шашинтай харгалдахгүй. Багшийн гэрээр дүүрэн бурхан тахил байдаг. Фэнг шүгийнхээ юмыг ч тавьдаг. Би Монгол улсад маш олон айлаар орж байсан. Сайд дарга нарынхаар ч орж байлаа, том лам хуврагийнхаар ч орж байлаа, жирийн монгол гэртэй айлд ч орж байлаа. Гэхдээ ийм гоё багшийнх шиг мундаг буддаг хүндэлсэн газар ороогүй. Нэг жижигхэн сүмд орчихож байгаа юм шиг байдаг. Хүн мухар сүсгээр шүтэх биш, тэрний учрыг олохыг би хичээдэг. Цаад учрыг нь олно гэдэг бол мэнгэ голлохоос эхлээд наад захын жишээний. Хүмүүсийг хэрэглээч ээ, яагаад гэвэл хэдэн зуун жилийн өмнөөс өвөг дээдэс минь хэрэгжүүлээд ирчихсэнийг хүмүүст хэлж өгдөг. Манайхан чинь их залхуу, өө, би коммунист хүмүүжлээр хүмүүжсэн гээд л. Сая манай ангийн нэг сайхан залуу нас барлаа. Гэтэл эмээгий нь нас барахад буруу өдөр гаргачихсан байгаа юм. Энэ хүртэл нөлөөлдөг. Би Фэнг-шүйтэй холбох гэж их олон юм судалдаг.

2004 онд Фэнг шүйд ороход би хоёр жилийн дотор их сайн судалчихсан байсан. Америкийн виз гаргахад ажилтай төрөлтэй байх ёстой гэхэд нь би С.Ганбаатараас гуйхгүй юу. Би танайд нэг сар үнэгүй ажиллаж өгье, намайг Фэнг шүйд ажилладаг нь үнэн гэсэн тодорхойлолт хийж өгөөч гэж гуйсан. Тэр нэг жил ажиллаж байх хугацаандаа би үхэн хатан Фэнг шүйд дурлачихсан, бүгдийг нь уншчихсан. Заримдаа худалдагч нь тайлбарлаж чадахгүй болохоор нь би хажууд нь тайлбарлачихна. Гадаадын хүн ороод ирэхэд нь, хөөе Хишгээ гэнгүүт нь өө, юу хэрэгтэй гээд л Оросын элчингүүд нь над руу хандана. Тэгээд нэг сар ажиллаад Америкийн визэнд орсон чинь пад тамга даруулчихсан. Мөнгө байхгүй, хоёр хүн дагуулаад орчихсон чинь. Яагаа гэвэл банкны баталгаа нь шал худлаа. Тэгээд хар тамга даруулчихаад ирээд уйлчихсан. Тэгээд уйлаад байсан чинь Ганбаатар, за яадаг юм, Хишгээ чи манайд ажилла. Гэхдээ цалин чинь бага байх даа. Бид нар чинь нэг их айхтар ашиг олдоггүй юм гэсэн. Тэгээд 50 мянган төгрөгний цалинтай Ганбаатарын дэлгүүрт нь ажилласан, нэг жил. Эхлээд дэлгүүр яваад тийм юм аваад ир гэдэгт нь явж байсан. Намайг хүнд юм тайлбарлаж байхад Ганбаатар хөшигний араас ямар мундаг тайлбарлаж байгааг харчихсан. Тэгээд намайг шууд худалдагч болгосон. Худалдагч болохоор зөвхөн л энэ мэлхий тийм юманд сайн, энэ сампин тэрэнд сайн гэж тайлбарлахаас биш, цаашаагаа орж ухахгүй ш дээ. Орон байрны зөвлөгөө, хувь хүний зөвлөгөө байхгүй ш дээ. Хувь хүний зөвлөгөөг Сайнаа, Эрхэмээ, Ганбаатар нар хийгээд эхэлсэн. Надад зааж өгөхгүй. Тэгэхээр нь би Джангум шиг хичээл хийнгүүт, юу заасан, юу гэсэн гээд л асуугаад бичиж авдаг байлаа.

-Фэнг шүйгийн бараанууд, тухайлбал, зоос, мэлхий гээд л Нарантуул зах дээр зарагддаг. Фэнг-шүйгийн дэлгүүрээс авах, захаас авах хоёрт ялгаа бий юу?

-Гурван зоос тийм юманд сайн гээд хэрэгтэй учраас хүчтэй металл эдлэлийг хэрэглэ, тийм юманд хэрэгтэй гээд гараад ирж байна. Бид нар эхлээд юмаа судалж байгаад хүмүүст хүргэдэг. Дээрээс нь юмаа энергижүүлдэг.

 

-Хувь хүний зурлага, насан туршийн зурлагыг  С.Ганбаатар хэнээр заалгаж хийж эхэлсэн юм бол?

-Тусгай англи хэл дээр программ байдаг юм. Их үнэтэй программ. Өөрсдөө англи хэлтэй улсууд чинь судална ш дээ. Худалдагч хийж байхад хааяа намайг Орос руу явуулдаг байсан. Амвэй гэдэг сүлжээнд орчихсон. Сүлжээний семинарт Улаан-Үд, Красноярск руу явдаг байсан. Бүр сүүлдээ Украйн руу явсан. Явах тоолондоо би Фэнг шүй гэсэн ном болгоныг худалдаж авдаг. Өөрөө дурлачихсан юм чинь А, Б-гүй уншина. Ганбаатараас миний илүү гарсан юм нь юу гэхээр би орос хэлээрээ илүү байсан учраас, тэд нар ганц хоёрхон англи номтой байдаг байсан. Гэтэл би орос номтой байсан. Хэн нь ч надад тэг, ингэ гэж зааж өгөхгүй. Би юмыг сонсоод, хараад хийгээд сурчихдаг. Дээрээс нь би ном уншдаг, орос хэлтэй, тэгээд нөгөө ярьсан юмнуудыг нь харьцуулна.

-Танайх Азийн Фэнг шүй гэж явдаг шүү дээ. С.Ганбаатарынх ямар Фэнг шүй гэж явдаг юм бэ?

-Монголын Фэнг шүй.

2005 онд цалин багатай, нөхөр ажилгүй хэцүү амьдарч байсан. Тэгтэл хүмүүс, ард түмэн, Хишгээ чи өөрөө зөвлөгөө өгөөч гэсэн. Ганбаатар, Хишгээ чи домоо хий. Фэнг шүй гээд домын ягаан хавтастай ном бий. Ганбаатар гаргасан юм. Тэр номон дээр дом хийх тухай биччихсэн байсан. Хишгээ, чи эмэгтэй хүн, энэ номны хавтсан дээр чи хар даа. Англи номны хавтсан дээр эмэгтэй хүний зурагтай, нэг гартаа лаа, нөгөө гартаа болор бөмбөрцөг барьчихсан зураг байдаг. Эмэгтэй хүн энэ домыг хийвэл их мундаг гэдэг. Тэгээд дом хийсэн чинь миний хийсэн дом болгон хүмүүст үйлчилж байсан. Би Ганбаатарыг гурван хоногийн дотор Засгийн газарт өрөөтэй болгож байсан. Ерөнхийлөгчийн туслах болгож байсан. Сайнаа эд нар орон байрны зөвлөгөөг компьютерээр гаргадаг байхгүй юу. Намайг хүмүүст зөвлөгөө өгөөч ээ гэсэн чинь надад компьютер байхгүй, мөнгө ч байхгүй. Барилгын инженерийн зурдаг зургийг би өөрөө зурж байгаа юм. Яаж зурсан гэхээр цонхыг ингэж тэмдэглэдэг, хаалгыг ингэж тэмдэглэдэг, жорлон ванныг ингэж тэмдэглэдэг гэдгийг харчихсан. Яг хэдэн метрийн хооронд үүнийг тавих вэ гэж асуухгүй юу, тэгэнгүүт миний толгойд юу бодогдсон гэхээр ерөөсөө энийг хэмжчихье, нэг метрийг нэг см-ээр зурчихъя. Энэ чинь 2,5 см өргөнтэй гэхэд энэ цонх 80 см байлаа гэхэд энд 8 мм-ийн зай үлдээгээд л, ийшээгээ цонх 1,80 байлаа гэхэд 1см 8мм гээд зурчихсан. Үүнийг надад хэн ч зааж өгөөгүй. ТМС-д байхдаа цахилгааны схем уншдаг байсан. Нөхөр бас их нөлөөлсөн. Тоног төхөөрөмжийн инженер чинь жинхэнэ детал зурна ш дээ. Ватом цаасан дээр дөрвөлжин шугамгүй яаж зураг зурдаг юм бэ, нөхрийн гурвалжин шугам барилтаар сурч байсан. Надад хэн ч зааж өгөөгүй, би харсан юм болгоноо биелүүлдэг юм билээ. Компюьтерээр гаргадаг юмыг, энэ номыг би олчихсон. Оросоос аваад ороод ирсэн. Энэ градусыг бүх найман зүгийг хуваачихаж байгаа юм чинь тэгвэл ийм шугам байдаг ш дээ гээд би өөрөө үүнийг сэтгэсэн.

-Тэгвэл энэ чинь Фэнг шүйд шинэ санаачилга гаргасан гэсэн үг үү?

-Шинэ санаа гэж болно.

 

Яагаад гэвэл луужингаар зүг чигээ авна ш дээ, хойд урд зүгээ барина. Урд зүгийг заалаа гэхэд градусаа тавингуут энэ хаалганы харалдаа 195 градус гэж байна. 195 гэж тэмдэглэчихээд компюьтерт өгөгдлөө өгөнгүүт нөгөө программ чинь хэвлээд гаргаад ирдэг, найман зүгээр нь хуваачихсан юмыг. Гэтэл би үүнийг өөрөө сэтгэсэн юм. Энэ ном намайг их юманд сургасан. 1984-2004 оны хооронд барьсан байшинг үүгээр үзнэ, 2004-2024 оныхыг үүгээр үзнэ. Энийг яаж олох вэ гэдэг градус нь энэ байна гээд гараад ирсэн. Тэгээд би айлд орчихоод 2/3 бичээрэй, 9/7 бичээрэй гээд харж бичүүлдэг  байсан. Тэгтэл нэг айлд бараг бүтэн өдөржингөө болох нь ээ. Энэ олон тооноос ингэж хайхаар хэцүү. Гэтэл нөгөө программ гараад ирсэн. Гэхдээ Ганбаатарын Фэнг- шүй айлд орж үзэхгүй, энэ урд зүг гээд гаргачихаад энэ тооныхоо алдааг одоо хүртэл олоогүй. Үүгээрээ манайх Монголын Фэнг шүйгээс ялгаатай. 2005 оноос эхлээд гэрээсээ цүнхээ бариад айл руу явна. Сүлжээнийхэн чинь бие биенийгээ сайн мэднэ, ам дамжаад л. Тэгээд найз нь сайн болонгуут нөгөө найз нь бас сайн болно биз дээ, үр дүн гараад байхаар чинь.

Би С.Ганбаатарт бөөлжсөн бөөлжсөө эргэж иддэггүй гээд хэлчихсэн

2006 онд Хорхой өвсний сүлжээнийхэн чинь надаас зөвлөгөө аваад эхэлсэн чинь өөрийн гэсэн оффистой болохгүй бол болохгүй нь ээ. Тэгтэл Ганбаатар, Хишгээ би Фэнг- шүйгээ зарлаа, чи авах уу гэсэн. Энэ бүх зэмсэг юмыг нь урдаас захиалж оруулж ирдэг. Тэр үнээр нь авч болно гэсэн. Тэгсэн чинь би их шартай, бөөлжсөн бөөлжсөө эргэж иддэггүй гээд би бүр том Фэнг- шүй нээж байгаа, Азийн Фэнг шүй гэж хэлсэн. Азийн Фэнг шүй гэдэг нэрийг өгөхгүй гэдэг юм билээ, Хууль зүйн яамныхан чинь. Тэгээд гуйж байж Азийн Фэнг шүй гэдгээ байгуулж, тамга тэмдгээ аваад 24-25 м2 өрөөнд байр түрээсэлсэн, Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн ар талд. Манайх гэр хороололд байгаад байдаг. Ус байхгүй, худаг руу очиж оочерлодог. Тэрийг яагаад түрээсэлсэн гэхээр ваннтай, жорлонтой, бас нэг хөөрхөн өрөөтэй оффис хийж болдог тэр нь таалагдсан. Тэрэндээ зориулж угаалгын машин хүртэл худалдаж авч байлаа. Тэр жижигхэн оффистоо нээж ажиллахдаа хувь хүний программыг Английн том компани руу хандаж худалдаж авдаг. Тэрийгээ өөртөө зохиогоод, тэрэн дээр ёстой Сайнаагаас дэмжлэг авсан. Би өөрөө хувь хүний хувьд яагаад юм хийж чаддаггүй гэдэг учраа хувь хүний зурлагаар гаргаж ирсэн. Хишгээ эгчийн 10 мэргэжилтэй нь үнэн юм байна, хувь хүний зурлага дээр гараад ирсэн. Төрсөн он, сар, өдрөө хэлээд кноп дарлаа, хоёр хуудас юм гараад ирдэг. Таван баялаг хүнд заяадаг гэнээ. Тэдэн амуу буудай, тэдэн алтан зоос, мөнгөн зоос гээд гардаг ш дээ. Тэрэн шиг мөртлөө эрдэм мэдлэг, найз нөхөд, олны танил, ажлын бүтээмж, эрх мэдэл, эд баялаг, оюун ухаан гэж гардаг. Тэр таван юман дотор нь найз нөхөд гэхэд 100-ны 40 хувь нь, 100-ны 50 хувь нь оюун ухаан, ажлын бүтээмж гэсэн чинь 7 хувьтай, эд баялаг нь бүр 0, эрх мэдэл нь 14 хувьтай гарсан. 360-аас ингэж хувааж байгаа юм л даа. Тэгэхдээ  би одоо ядуу биш ш дээ. Одоо би яах ёстой вэ гэж урган гарч ирнэ дээ. Таван махбодын онолыг чинь миний хүү судалсан юм даа.

 

Чи луутай, би хоньтой гэхэд хонь жил гэхэд дотроо таван хонь байдаг. Гал хонь, шороо хонь, төмөр хонь, усан хонь, модон хонь гээд. Би гал хонь нь. Чи 1976 оны гал луу. Гал луу 60 жилд нэг давтагддаг. Чи дөрөвдүгээр сард төрсөн гэхэд гал, ус, шороо, төмөр, мод гээд тав. Тав дотроо 12 жилийн аль нь таалагдах нь мэдэгдэхгүй. Гуравдугаарт нь, чиний төрсөн өдөр. Бас гал, ус, мод, төмөр, шорооны, тэгээд 12 жилийн нэг нь. Тэгэхээр 60, 60 гээд 180 хувилбар гараад ирж байнаа даа. Дээрээс нь цаг. Цаг чинь 12 цаг байдаг. 1-3 цагийн хооронд хулгана цаг байдаг, тэгээд үхэр, бар гээд явчихдаг. Цаг нь дотроо таван махбодыг дахиад 12-т үржүүлчихнэ. Тэгэхээр бас 60 болчихож байгаа биз дээ. Ингээд 240 хувилбар дотроос хүмүүсийн хурууны хээ давтагддаггүй гэдэг чинь тэр байхгүй юу. Тэр бүх таван махбодыг онолдуулж байж тухайн хүнд юу заяасан юм бэ гэдэг нь гарч ирнэ. Тооны ухаан. Тэгээд хэдээс хэдэн насандаа дээшээ доошоо явах нь гараад ирдэг. Тэгэхээр үүн дээр зурхай судлахаас аргагүй. Би ядуу баймааргүй, эд баялагтай болмоор байна ш дээ. Эд баялаг дээр надад ус дутагддаг юм байна. Хар, хөх, цэнхэр өнгө. Би бүх юмаа хар, хөх, цэнхэр болгочихож байгаа юм. 43 наснаас эхлээд улаан, ногоон, цагаан өнгө болоод эхэлж байгаа юм. Өнгө чинь тамга. Тэгэхээр юм юм ороод эхэлдэг юм билээ. Орос руу гарах болгондоо би юмаа хураалгадаг байсан. Анх Фэнг шүйг судлаад Орос руу гарахад миний цүнхийг үзэхгүй штамп дараад өгөхөөр би болоогүй гээд хүлээгээд суугаад байдаг байсан. Уже всё гэхэд нь худлаа яриад бай гээд үнэмшихгүй. Дандаа шалгуулж, дандаа шатдаг байсан хүн чинь Фэнг шүйгийнхээ тийм юм сайн гэнгүүт би бүгдийг нь хэрэглэдэг, хэрэгжүүлдэг. Сампинг 2009 оны 12 дугаар сард Малайз явж ирэхдээ авчирсан. Яг үнэн юм билээ. Дээр үеийн данжаад, пүүсийн эзэд тооцоогоо хийхдээ сампингаар боддог байсан, хэдэн саяар нь эргүүлдэг. Багш түүх биччихсэн байгаа юм чинь. Нэг ангид сампин өлгөөтэй байдаг байсан. Хаа байгаа газар тэр ангид л хөрөнгө оруулалт орж ирдэг. Тэр сургууль сүүлдээ их баяжсан гэсэн. Сампин тоо томшгүй, хязгааргүй их мөнгөтэй болохыг бэлгэддэг. Гэх жишээний сайн гэсэн болгоныг судалдаг.

 Би Фэнг-шүй судлаад овоо болоод эхэлсэн чинь нөхөр архи уугаад эхэлсэн

2006 онд би өөрийгөө чадах юм байна гэж ойлгоод эхэлсэн. 2007 онд хоёр өрөө байр түрээслэх мөнгөтэй болсон. Фэнг шүйгээр овоо юмтай болоод эхэлсэн чинь нөхөр архи уугаад эхэлсэн. Нөхөр яагаад  архи уугаад эхлэв гээд гайхна биз дээ. Тэгсэн чинь нөхөр бид хоёрын мэнгэ муу байсан байна. Гэрлэгсдийн 9 мэнгэ. Фэнг шүйгээр бол нөхөр баруун бүлэг, би зүүн бүлэг. Фэнг шүйгээр баруун, зүүн бүлгийн хүмүүс учраас муу гээд тайлбарлахад манай Монголын өвөг дээдэс гэрлэгсдийн 9 мэнгэ гэдгийг уже гаргачихсан. Тэр мэнгэний хүрдийг яаж олох вэ гэдгийг хүн уншихад ойлгомжгүй тайлбарлачихсан хүрдийг нь би бодож, бодож схем гаргасан. Эрэгтэйчүүд нь 10-аас хасна, эмэгтэйчүүд нь 5-ыг нэмнэ, тэгээд 1, 3, 4, 9 гэсэн тоотой дугаар гарсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс зүүн бүлгийн хүмүүс, 2, 5, 6, 7, 8 гэсэн тоо гарсан хүмүүс баруун бүлгийн хүмүүс. Баруун бүлгийн хүмүүс хоорондоо гэр бүл болвол сайн, зүүн бүлгийн хүмүүс хоорондоо гэр бүл болвол сайн. тэр ухааныг манай өвөг дээдэс гаргачихсаныг бид нар хэрэгжүүлдэггүй юм байна. Хайр дурлал хэрэгтэй, ээж аав юу яриад балайраад байгаа юм, дуугүй бай, би хайртай, дуртай гээд суудаг, хэдэн жил болоод салдаг, эсвэл өвчин зовлон, нэг нь нас бардаг. Гэр бүл бологчдын нөлөө бүхий хүчин зүйлийн нэг нь 9 мэнгэний тохироо юм. Өвөг дээдэс маань үр хүүхдүүдээ ураг бололцуулахын өмнө эр, эм хоёрын мэнгийг тус бүр тооцоолоод 9 мэнгэний хүрдний алинд нь учирваас тэр хүрдний учралын зурлагыг анхааран үзэж, ураг болох асуудлыг шийддэг байсан байна. Дээдийн дээд мэнгэтэй хүмүүс бүх талаар сайн бөгөөд чандмань эрдэнэ мэт үйлс бүхэн нь сэтгэлчлэн бүтэж дэлгэрнэ. Туйлын сайн заяатай тул эр, эм хоёрын санаа сэтгэл зохицон таарч, баяр болж, баяжин дэгжиж, санасан хэрэг бүтэх амар жаргалангаар урт наслан, жаргал буян эдлэх маш сайн. Сэтгэл зохицолтой, эд мал, эрдэнэ олох мэт сайн гэж байгаа юм. Манай нөхөр бид хоёрынх болохоор адгийн дунд шуламсын үүд нь таарчихсан. Эр эм хоёр сэтгэл санаа үл нийлэн зовж, хэл ам, хэрүүл тэмцэл их, аливаа үйлс бүтэх нь муу, эд юм нь тогтохгүй бусдын юм болно. Энэ дээр өвчин байхгүй байгаа биз. Бид хоёр өвддөггүй. Дандаа хэрэлддэг. Би орос үзнэ гэвэл манай хүн монгол үзнэ гээд. Би мэдээ үзнэ гэвэл чи хэзээ улс төрч болчихсон юм гээд л. Ер нь л байнгын ийм. Тэгсэн мөртлөө салдаггүй. Залуу байхдаа зодуулдаг байлаа, одоо нам зодно ш дээ. Эр эм хоёрын эд юм нь тогтохгүй бусдын юм болно гэж байгаа биз. Хоёр өрөө байр хүнийх, аавын гурван өрөө байр бас л надаас шалтгаалж зарагдсан, хүний юм болчихсон. Би чинь аавынхаа, өөрийнхөө байраар тоглочихсон, аймаар хариуцлага үстэй толгой дээр овоорноо доо. Хэдэн дүү нар чинь намайг барьж идэхээ шахнаа даа. Тэгээд би 2004 оноос ах дүү, бүх хүнээс холбоогоо таслаад, яг тэр хооронд хүний юм харагддаг юм билээ, эд хөрөнгө юу юу ч үгүй болоод ирэхэд. Хичнээн нөхрийн тал байр сав аваагүй ч гэсэн Цагаан сараар гэхэд хяламхийсэн байдалтай байгаа юм чинь. Хадам ээж надад сайн хэвээрээ мөртлөө нөгөө хэдэн бэр, ах нар нь харж л байгаа ш дээ, намайг. Би бүх дүү нараас нь залуу. Хоёулаа хамтраад наймаанд явах юм бол тэгээд л шатчихна. Манай “Хишиг” төвийн эзэн нь дээдийн дээд. Хэдэн том том объекттой. Ер нь айлаар ороход андашгүй байдаг. Эхнэр нөхрийн төрсөн он, сарыг нь асуугаад л, гэхдээ ер нь анхнаасаа харагддаг. Сайн мэнгэтэй байвал юухан хээхэн нь бүтээд л байдаг, муу мэнгэтэй байвал хичнээн мөнгөтэй төгрөгтэй, мэдлэг боловсролтой байгаад дандаа асуудал үүсдэг. Бид хоёр мэдлэг боловсрол мундаг л байгаа биз дээ. Би нэг өдөр гараа хумхиж суугаагүй. Тийм учраас би энэ болгоныг судалсан юм. Яахав, яахав гээд би босоод сууж байдаг байсан. Аавынхтайгаа ойрхон байхад хөргөгчнөөс нь мах ил нэг гуйж авна, далд нэг хулгай хийж авна. Тэгж амьдрах үе зөндөө байсан.

-Фэнг шүйгийн засал нь болохоор хоёулаа өөр өрөөнд унтах юмуу, эсвэл хоёулаа баруун, зүүн тийшээ харж унт гэж байгаа юм. Плитка нь гэхэд хоёр байх ёстой. Энэ чинь утгагүй байгаа биз дээ. Тэгж чадахгүй ш дээ, тэр тусмаа монгол гэрт амьдардаг хүмүүс бүр чадахгүй. 2006 онд хамгийн анх С1 телевизээр ярьсан. Шууд ярилцлага авсан чинь миний мэнгэ тийм, манай найз хүүхний мэнгэ тийм гэсэн чинь, миний хүү та хоёр суугаад үр хүүхэд гарсан уу гэхэд, гараагүй, зүгээр л найзалж байгаа. Гэхдээ гэрлэх бодолтой гэсэн. Сал, сал хэрэггүй юм байна гээд шууд хэлчихсэн. Маргааш нь манай хүнсний нэгдүгээр дэлгүүрийн гадаа хэдэн зуун хүн оочерлочихсон байсан. Би хүмүүсийн зүрхэнд нь хүртэл ярьсан байгаа юм. Танай захирал хүмүүсийг сал, нийл гээд л шууд хэлдэг, юунаас  ч айдаггүй, хэцүү амьдрал туулсан нь таалагдаад гээд. Би тэгэхэд хүмүүсийг татах чадвартайгаа мэдсэн. Чи нөхрөө зассан уу гээд асуугаад байгаа ш дээ. Тэгэнгүүт би өөртөө асуулт тавинаа даа. Энэ гарцыг би хайгаад байгаа юм чинь. Би бурханч лам Пүрэвбат гуай дээр давхиж очсон. Сайн байна уу, би ийм ажил хийдэг юмаа, нэгдүгээрт, телевизээр тийм ярилцлага өгчихлөө, хүмүүс их сайхан хүлээж авсан, хамгийн гол нь би нөхөртэйгөө харш мэнгэтэй. Ийм олон жил ханилчихсан, үр хүүхэдтэй хүмүүс надаас гадна олон байдаг юм байна. Бас мэнгэний зурлага нь таардаг юм байна. Энэ дээр ямар арга хэмжээ авах ёстой вэ гэж асуусан. Би мэдэхгүй юмаа дандаа эрдэмтэн мэргэдүүдээс очиж асуудаг. За хүү минь, хоёр төрсөн жилийнхээ мэнгэний бурхныг зал, хоёулаа зургаан цагаан мэнгэтэй Манал бурхнаа залчих, Сундуй судар гээд том судар байгаа. Тэр сударны үсэг болгон өөрийн сахиустай. Тэгээд гайгүй болно доо гэсэн. Тэр судрыг гаднаас аваад орсон чинь манай нөхөр, нэг их ингэснээ шал өөр болоод, гэхдээ ер нь нөлөөлдөг юм билээ. Гэхдээ залуучууддаа энүүхэндээ гэж хэлэхэд, мэнгээ зөв үзээд суусан нь илүү хялбар сайхан амьдарна. Миний гавьяа ч гэх юмуу, би дандаа өөр дээрээ хэрэгжүүлсэн юмыг хүмүүст хэлж өгдөг. Хувь хүний зурлага дээр мэнгүүдий нь оруулж өгсөн. Тэдэн онд төрсөн хүн ямар ямар хүнтэй сууж болох вэ гээд. Над дээр ямар ч  насны хүн ирж болно ш дээ, 2000 онд төрсөн хүн ч ирнэ, 40 хэдэн онд төрсөн хүн ч ирнэ. Эхнэр нөхрийн мэнгэ нь дөрвөн хувилбар байдаг юм. Дөрвөн хувилбар дотроо ойролцоо насных гэхэд хоёр байдаг. Тэгэхээр гол нь 8 хувилбар байдаг. Тэр хувилбарыг нь бичээд өгөнгүүт зарим нь, хүүе ээ, ийм хөгшин хүнтэй суух юмуу гэдэг. Би хайрын дом хийдэг байхгүй юу. Хайрын дом маань гоё. Хайрын дом шинийн нэгнээс 15-ны хооронд зөвхөн баасан гарагт манай Хишиг төв дээр болдог юм. Тэрэнд оролцохдоо би зөвхөн Италичуудад хийдэг домоо хийгээд орхих биш, дээрээс нь гэрлэгсдийн 9 мэнгийг оруулж өгдөг. Бас дэлхийн Фэнг шүйгийн Лилианта багшаас авчирсан олон номууд байдаг. Тэндээс хайр дурлалын хувийн зүг чигийг яаж идэвхжүүлэх вэ гэдгийг хэлж өгдөг. Би нэг юм хийхээрээ цогц юм хийж өгдөг.


 Би юунаас ч айхаа больчихсон

Миний мэдлэг дээшлээд байгаа. Анхнаасаа мэнгээ зөв гаргачих юм бол ок. Хувь хүний зурлаган дээр мөнгө байхгүй гэж гарсан ш дээ. Ээлтэй юм хийгээд ирэхээр засал нь тэр. Би юунаас ч айхаа больчихсон. Хувь хүнийхээ Фэнг шүйгийнхээ зурлагыг гаргачихсан, би ээлтэй хувцсаа өмсөнө, ээлтэй юмнуудаа барьчихна. Гэртээ маш гоё ээлтэй юмнуудаа тавьчихна. Урьд нь би ургамлын тос хаана хямдхан байна гэж захаар явж байж хамгийн хямдхан газраас нь юмаа авдаг байсан, тухайн үед. Номин дэлгүүрээс хүнсний юм авахад 100 мянган төгрөг хүрвэл хямдралтай авдаг ш дээ. Би хэзээ 100 мянган төгрөгний юм авах бол оо гэж мөрөөддөг байсан. Үнэтэй супермаркетуудаас юм авдаггүй байлаа. Хямдхан бөөний юм хайдаг байлаа. Гэтэл одоо Фэнг шүйг хэрэглээд таван машин авсан. Гэхдээ ганцхан өөр дээрээ аваагүй. Бүх дүү нараа өөрийнхөө ажилд аваад, бүгдийг нь сургаад, зарим нь эхнэр, нөхөр аваад, бүгдээрэнд нь машин авч өгөөд, өөрөө машинтай, хүү, охиндоо машин авч өгсөн. Эд баялаг өөрөө л үржчихсэн. Лизинг л дээ, гэхдээ яадаг юм. Би төлж чадаж байгаа юм чинь. 2010 оны зургадугаар сард байранд орсон, 3 өрөө байр авлаа даа. Танайд хоноё нэвтрүүлгээр манайх гарсан. Танайд хоноё нэвтрүүлгээр гарахад манайх бичлийн 24-д хөлслөөд, 16-д хөлслөөд, дараа нь нэгдүгээр хорооллын 3 өрөө байрыг түрээсэлж байсан. Гэхдээ бүтнээр нь түрээсэлж байсан. Дэвжсэн байгаа биз дээ. Танайд хоноё нэвтрүүлгийнхэн 2009 оны аравдугаар сард нэгдүгээр хорооллын гурван өрөө байранд очихгүй юу. Тэнгис манайд хоносон юм. Тэр нэвтрүүлгийг үзээд хүмүүс уйлсан гэж ярьдаг юм. Одоо энэ байр танайх уу гэж Тэнгис асуусан чинь, түрээсийн байр ш дээ, түрээсэлж байгаа юм гээд хэлчихгүй юу. Тэгсэн чинь хүмүүс аймаар сонин болоод, энэ хүүхэн чинь аймаар мундаг гээд байсан чинь түрээсийн байранд байдаг юм байна ш дээ гээд. Зарим нь, эвий эвий, ёстой мундаг хүүхэн шүү гээд л тэгж хүлээж авсан. Сая Эрдэнэт, Дарханаар явахад таныг нэвтрүүлгээр гарсан өдөржингөө ажил бүтдэг, би голдуу өглөө нэвтрүүлгээр гарах дуртай. Өглөө гарангуут өдөржингөө дуу аялаад бүх юм бүтдэг гэнээ, намайг зурагтаар гараад ярихаар. Орон байрны зөвлөгөө авсан улсууд чинь гайхдаг л юм. Би одоо ямар цогц үйлчилгээнүүд хийдэг гэхээр хувь хүний зурлагаа гаргаж байна, орон байрны зөвлөгөө өгч байна, домуудаа яг өөрөө гардаж хийдэг. Хувь хүний зурлага, орон байрны зөвлөгөөнүүдийг манай шавь нар хийдэг юм.

-Энэ чинь хүний хувь заяатай холбоотой асуудал ш дээ.

-Муу юмыг нь өөрчилж сайжруулж байгаа юм.

-Та шавь нараа яаж бэлддэг вэ. Хичнээн шавьтай байна?

-Шавь гэвэл миний хүү байна. Миний дөрвөн дүү байгаа. Дөрвөн дүүгээс нэг нь нас барчихсан, нэг нь Улаан-Үдэд амьдардаг. Улаан-Үдэд амьдардаг дүү маань буриад эхнэртэй, тэр дүүгээ бас бэлдсэн л дээ.  Би түс тас, эгчийн хайрыг зөндөө их юм өгсөн. Намайг муухай үг хэлж гомдоонгуут нь тэр дүүтэйгээ харьцдаггүй. Дараагийн гурван дүү байна. Энхтуяа, Эрдэнэтуяа, Энхболд.  Эрдэнэтуяа гэхэд миний бэр, Энхболдын эхнэр. Том дүү Энхтуяа орон байрны зөвлөгөөнд явж байна. Энхцэцэг миний салбарыг авч явдаг, бүх юмаа хийнэ. Энхболд эрэгтэй дүү маань бас бүгдийг хийнэ. Миний хүү Дөлгөөн, охин байна. Би өөрөө ойлгочихоод энийг хий гээд өгчихдөг юм. Нөхөр маань орчуулдаг юм. Би өөрөө орчуулаад суух зав байхгүй. Бас гадны гурван шавь бэлдсэн. Энэ гурван шавийн хоёр нь Фэнг шүй лавлах нээсэн. Азийн Фэнг шүй олон юм нээчихлээ. Фэнг шүй лавлах нээлээ, Фэнг шүй фэрнэтур гээд тавилгын үйлдвэрлэл нээчихлээ. Тавилгын үйлдвэрлэл нь одоо эхлэх гэж байна, лавлах нь ажиллаад эхэлчихсэн. Барилгын Фэнг шүй колар констракшныг миний хүү байгуулсан. Фэнг шүй колар констракшн айлын орон байрны зөвлөгөөг өгчихөөд, бүр дотор заслыг нь хийж өгдөг. Ямар дан нуруу байх ёстой юм, ямар өнгийн обой байх ёстой юм, интерьер, экстерьер бүгдийг нь хийж өгдөг.

-Орон байрны зөвлөгөө аваад танай төвөөр үйлчлүүлэхэд ямар үнэтэй байх вэ?

-Янз бүр ш дээ. Том, жижиг байшингаасаа өгсүүлээд. Зүгээр орон байрны зөвлөгөө авах юм бол 25000 /яаралтай/, яаралгүй энгийнээр авбал 15000. Оочер ихтэй, оочероо дийлэхгүй байна л даа. Би өөрөө жаахан үнэтэй өгдөг юм. Зав байдаггүй учраас бараг өгдөггүй. Яалт ч байхгүй юманд өгнө л дөө. Хөдөө орон нутаг руу орон байрныхаа зөвлөгөөг би өөрөө хийгээд явчихдаг юм. Яагаад гэвэл юм чинь сайн, муу хоёр талтай. Намайг телевизээр Фэнг шүй гээд ярингуут, өө манай захирал сая телевизээр гарсан, би хорооллын салбарынх нь хүн байна гээд хэвлэл хөгжчихсэн юм чинь үнэмлэх өөрсдөдөө хийгээд тийм залилан хүртэл гарсан байна ш дээ. Урьд нь үзүүлсэн айлууд нь аймаар гоё болчихсон, ажил төрөл нь бүтэмжтэй, бүх юм нь сайхан болчихсон, 2-3 дэлгүүр хоршоо нээчихсэн, нэг өрөө байртай нь 3 өрөө байртай, 3 өрөө байртай нь хаус барьчихсан, хэдэн Ландтай болчихсон тэгж угтаж байна лээ.

-Хүмүүс  сайн сайхан амьдралтай, бүх юм нь ок байхын тулд ажил, гэр, хувь хүний зурлага алинаас нь эхэлбэл зүгээр вэ?

-Өвөг дээдэс, биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг үг байнаа даа. Тэгэхээр өөрөөсөө эхлэх ёстой. Орон байраа, хувь хүний зурлагатай хийчихсэн байхад ажил үйлс бүтээд эхэлдэг. Бүр солиортлоо бүтнэ. Чи гараад манай машины дугааруудыг харвал дандаа 88-аар төгссөн дугаартай машинууд байгаа.

-Одоо 8-ын тооны эрин үе гэж яригдаж байгаа билүү?

-Наймдугаар үе дээрээ явж байгаа. 8-ын тоо ерөнхийдөө хязгааргүй гэсэнтэй адилхан тэмдэглэгддэг. 8-ын тоог ба гэдэг юм. Ба гэдэг нь хятадаар баяжина гэсэн утгатай ханзаар бичигддэг юм байна л даа. Тийм учраас 1, 6, 8-ын тоонууд нэг цагаан мэнгэ, зургаан цагаан мэнгэ гэдэгтэй адилхан сайн гэж явдаг. 76-88 гэвэл баттай хурдан баяжина гэдэг ч юмуу. 78-88 байвал бүр тасархай. Би дэлхийн олон Фэнг шүйгийн сургалтанд яваад ирж байна. Ирэх болгондоо надад юу л байна, ном л байна. Хоёр 0 орсон байх юм бол, хоёр 0 чинь нийлэхээрээ 8-ын тоо шиг болчихож байгаа биз дээ, тэгэхээрээ сайн гэнээ. Yahoo, google гээд хоёр оо үсэгтэй компаниуд яагаад мундаг хөгжиж байгаа юм бэ гэхээр нэрнийх нь үсгэн дотор тоо цохиж явж байгаа байхгүй юу. Нэг 0 байвал муу. Бүх юм өнгө зүс, хэлбэр дүрс, дээрээс нь гарын үсэг хүртэл хүнд нөлөөлдөг. Сүүлд баригдсан нэгэн хорооллын залуу намайг Hummer жийпээр ирж авч байгаа юм. Хишигжаргал аа, би чамд хандахгүй бол болохгүй байна гээд. Олон хүмүүс надад хандана гээд байдаг. Би бүх юмаа хүмүүст заачихсан, би биеэ хэд хувааж чадахгүй ш дээ. Тэр хүн болохоо байлаа гээд гэрт нь яваад очлоо. Гэрт нь орсон чинь аймаар гоё айл. Баян айл нь шууд харагдаж байгаа юм, тавилгын хувьд. Нэг хүүхэн байна, үсээ хусуулчихсан, хоёр нүд нь хонхойгоод цаашаа орчихсон, бөгтийчихсөн явж байгаа ш дээ, эхнэр нь. Айсан. Тэр байранд ороод л эхнэр нь 8 удаа хорт хавдрын хагалгаанд орсон. Би айлд ороод зураг авдаг шиг нүдээрээ зураг авчихдаг байхгүй юу. Юу нь буруу байгаа нь нүдэнд харагддаг. Айлаараа ороод бүх өрөөгөөр нь явж үздэг. Эхнэрийн чинь унтдаг өрөө аль вэ гэсэн чинь том дам нуруутай, тэр дор нь эхнэр нь унтдаг. Танай эхнэрийн хэвлийн хөндийн асуудал их байна уу гэсэн чинь тийм, ходоод, элэг гэсэн. Яг бүсэлхийгээр нь тэр дам нуруу явж байгаа юм чинь. Яг дам нуруун дор унтаж болохгүй ш дээ. Дам нуруугий чинь хөдөлгөж болохгүй, авч болохгүй, энэ дор унтахгүй хө. Унтлагынх нь өрөөг соль. Тавилгаа яах юм гэдэг юм. Тавилга хэрэгтэй юмуу, эхнэр хэрэгтэй юмуу, сонго гэж би хэллээ. Манайх ч гэсэн тийм дам нуруутай байранд орсон л доо. Гэхдээ ороо зөв газар тавих ёстой. Хаалгатай ороо огтлолцуулж болохгүй. Дам нуруун дор унтаж болохгүй.

-Танай лавлах утас хэд вэ?

-1909. 1909-өөс нэлээн олон Фэнг шүйгийн юм асууж болно. Хүмүүс андуураад такси дууддаг гэсэн.

-Та амьдралын утга учир, мөрөөдлийнхөө тухай бидэнтэй хуваалцаач ?

-Хүмүүсийг л сайхан болгоод, баярлалаа гэдэг үг сонсох их дуртай. Цэцэг бас авах дуртай. Монголчууд хүнд ер нь цэцэг өгөхгүй юмаа. Сая СТӨ-нд лекц уншсан. Манай монголчууд ерөнхийдөө хүнд баярлалаа гэж хэлж чаддаггүй юм байна. Хөдөө орон нутгаар яваад айлд орно, 10-11, 8-9 дүгээр ангийн хүүхдүүд дуугарахгүй ш дээ. Сайн байна уу, миний хүү гэдэг юм. Яасан миний хүү, аниатайгаа мэндлэхээр амнаас нь алт унах гээд байна уу гэж. Нэг айлын хүүхэд, энэ эгчийг чинь би таньдаг билүү гэж байгаа юм. Манайхан тийм болтлоо зан заншлаа мартчихсан байна. Эгч нь өөрийгөө хүндлүүлэх гээд байгаа юм биш ээ, миний хүү. Хүнтэй сайн байна уу гээд мэндэлж бай. Би Сингапур, Малайзад очихоороо ямар гоё аз жаргалтай байдаг гээч. Огт танихгүй хүн сайн байна уу, hi гээд мэндлээд л, дохилзоод гоё ш дээ. Манай Монголд хялалзаад, сэлбэлзээд, сигналаа дараад л, аягүй муухай ш дээ. Тийм юмыг болимоор байна, гоё баймаар байна. Бүгдээрээ инээмсэглэдэг болмоор байна. Миний гол зорилго, мөрөөдөл гэвэл Гандан шиг Фэнг шүйгийн ордон байгуулмаар байна. Хүмүүс гал тогоо ямар байх ёстой юм гээд ороод ирэхэд гал тогооны байрлалыг музей үзэж байгаа юм шиг хараад л. Унтлагын өрөө ямар байх ёстой юм,  найман зүгт найман унтлагын өрөө хийгээд, найман зүгт найман гал тогоо хийгээд, би тийм юм хүсч байгаа. Яагаад гэвэл унтлагын өрөө ямар өнгөтэй байх вэ гэхэд унтлагын өрөө найман зүгт л байрлаж байгаа ш дээ. Ядахдаа дөрвөн зүгт. Мөн вертолёттой болохыг хүсдэг. Энэ бол хувийн мөрөөдөл. Хамгийн гол юм айлд унтлага, үүд, гал тогоо байдаг юм. Жорлонгийн өрөө бас чухал. Маш цэвэрхэн байх ёстой, үргэлж хаалгыг нь хаачихсан байх ёстой. Одоо би том л хоёр өрөө түрээсэлчихсэн байгаа биз дээ. Би телевиз, сонинд ярилцлага өгөх болгондоо циркийг хөндөж ярьдаг. Яагаад ярьдаг вэ гэхээр Дагвадорж циркийг аваад уначихлаа ш дээ. Сая зургадугаар сарын 1-нд миний хүсэл мөрөөдөл биелээд циркийг би оранжан дээвэртэй болгочихлоо. Би будаагүй л дээ.

Би ярилцлагандаа, циркийн дээврийг оранж болгочихвол эзэд нь надад баярлана даа гэж бүр тийм гарчигтайгаар. Хөх цэнхэр байсан. Хөх цэнхэр өнгө чинь нэг ёсондоо ус байхгүй юу. Тэгэхээр тэднийх үерт автаж байгаа биз дээ. Явсаар, тэмцсээр байгаад оранж болгочихлоо шүү. Тэр нь надад нөлөөлөхгүй л дээ. Тухайн цирктээ л нөлөөлнө. Тэрийг би тийм болгосондоо их баяртай байгаа. Тэр хүмүүс бүгдээрээ сайхан болно, циркт байнгын зочид гийчид, үйлчлүүлэгчидтэй байна. Бөхийн өргөө оранж дээвэртэй. Бөхийн өргөө байнгын занят байдаг. Циркт дотор нь үнэтэй тавилга тавьсан ш дээ, Дагвадорж аваад. Тэгсэн мөртлөө дээврээ өөрчлөөгүй. Одоо гоё болно, мөрийцсөн ч болно.

-Төрийн ордны хаалга буруу зүгээсээ ордог гэж сонсож байсан юм?

Төрийн ордны урд тал нь хөх шилэн дээвэртэй. Тэр жаахан онцгүй. Анх шилэн дээвэр хийхээсээ өмнө төмөр трубануудыг хөхөөр будаж байхад нь Төрийн ордон руу гүйж ороод 2-3 хүмүүсээс асуугаад хэн ч намайг тоож авч хэлэлцээгүй.

-Ер нь Монгол Улсын хөгжилд Фэнг шүй нөлөөлөх үү?

-Нөлөөлнө. Ер нь гоё болж байгаа ш дээ.

 Ямар хүн амархан амжилтанд хүрч аз жаргалтай амьдраад байгаа юм шиг санагддаг вэ?

-Өөрийн сүсэг бишрэл, мөргөж залбир гэсэн юм ерөөсөө байхгүй. Би зурхайгаас гадна сэтгэл зүйн талын ном их уншдаг. Хүн сэтгэлээрээ баян байх ёстой. Мөргөж залбир гэхгүй, өөрийнхөө хийж байгаа ажлаа дуртай юмаа хийх юм бол ямар ч бизнест хүн амжилт гаргадаг. Фэнг шүйгээр орон байраа засчих, хувь хүнийхээ ээлтэй юмнуудаа зүүчих, тэгээд өөрийнхөө ажлыг урам зоригтой, баяр хөөртэй хийх ёстой. Бушуу таван цаг болоосой, ажил тараасай гэдэг үүднээс ажил хийвэл ямар ч аз жаргал байхгүй, ямар ч амжилт бүтээл гарахгүй. Хүмүүс ном уншиж байх хэрэгтэй. Уран зохиолын номыг хүүхэд байхдаа их уншдаг байсан. Одоо орчин үед интернет, кино гээд бүх юм гарчихлаа ш дээ. Сүүлийн үеийн хүүхдүүд ном уншихаа байчихаж гэсэн мөртлөө ээж, аав нар өөрсдөө ном уншдаггүй. Тийм учраас ээж аав нар өөрсдөө ном уншиж, үр хүүхдэдээ үлгэр дууриалал болох хэрэгтэй. Киног хүн цаг 30 минут үзнэ, тэр хугацаанд хүний ой тогтоолтонд цаг 30 минутны л юм үлдэнэ. Заримд нь 30 минут нь л үлдэнэ, заримд нь үлдэхгүй. Гэтэл номыг хэдэн цаг унших вэ.

-Та яг ямар шашин шүтдэг вэ?

-Буддаг шүтдэг. Би бүх юмыг харьцуулдаг юм. Яахаас ч  буцахгүй, би чөтгөртэй нийлээд юу ч хийхэд бэлэн гэж Баабар хэлсэн билүү. Надад Оросын эмгэнүүдийн домын ном байгаа. Мөнгийг чинь өгөхгүй байвал яахав, тахиаг чинь хулгайлбал яахав, үхэр малд хулгай ороод байвал яахав, танай гэрт хулгай орвол яахав гээд Оросын заговорнууд надад маш олон бий. Би тэрийг бас домондоо хэрэгжүүлдэг. Өвөг дээдсийн дом чинь "Амина" гэж хэл гэж байгаа юм. "Амина" гэдгийГ нь би хэлэхгүй байя л даа, яадаг юм. Тэрэнтэй адилхнаар ард түмэнд юу сайн, хэрэг болох болгоныг би судалдаг. Тэрнээс биш ганцхан будда, будда гээд судлаад байхгүй, их өргөн хүрээтэй судалдаг. Бөөг судална. Намайг их том сахиустай бөө болно, удахгүй цаг нь ирнэ гэдэг. За зүгээр байгаарай, би өөрөө өөрөөрөө л хийе гэдэг. Монголчуудыг би юу хүсээсэй гэж боддог вэ гэхээр, хоорондоо сайхан инээмсэглэж бай, баярлалаа гэж хэлж бай. Дотроо бугшаад л хадгалаад яваад байвал үхдэг л байхгүй юу. Үхэхээсээ гадна сайн сайхан юм үздэггүй, нүүр нь хөгширдөг. Залуу сайхан байхын нууц нь инээмсэглэл. Миний бүх зураг инээмсэглэчихсэн байгаа. Лилианта багш зурган дээр дандаа инээмсэглэдэг. Далай лам бүх зурган дээрээ инээмсэглэчихсэн байгаа. Равил Шанкара бүх зурган дээрээ инээмсэглэчихсэн байгаа.

-Фэнг шүйгийнхээ талаар хичнээн улс орноор  явав. Таныг Монголд Азийн Фэнг шүйгийн Хишигжаргал гээд таньж байна. Дэлхийд танигдсан шагнал, илтгэл, яриа хөөрөө байна уу?

-Дэлхийн хэмжээнд зураг маань сэтгүүл дээр гарчихсан байдаг юм. Бид нар шалгалт өгдөг байхгүй юу, Дэлхийн Фэнг шүйгийн мастерын зэрэг авах гээд очиход. Куала Лумпорд анх 2008 оны гуравдугаар сард очсон юм. Шалгалтаа өгч байхад, би ганцхан гараараа зурсан байхгүй юу, орон байрны зөвлөгөөг. Нөгөөдүүл чинь бүгд компьютерээр хийчихсэн. Нэг харсан чинь миний зургийг баахан хүмүүс авчихсан зогсож байсан. Нэг их улс орон даяар намайг мэдэхгүй байх аа. Москва, Украйнд зөвлөгөө авч байсан. Улаан-Үд, Красноярскийнхан сайн мэднэ. Улаан-Үдийн монголчууд, оросууд нь ч мэднэ. Улаан-Үдэд Амархүүг народный артист болоход Москвагаас байр өгсөн юм. Тэр байранд орсон чинь ээж нь өвдөөд болдоггүй. Тэгэхэд нь би очиж зөвлөгөө өгч байсан. Миний зөвлөгөөгөөр ээж нь эрүүл болчихсон. Очоогүй аймаг гэвэл Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Өмнөговь. Ер нь 5-6 аймагт очоогүй. Эхлээд зөвлөгөө өгчихсөн айлууд нь улам сайжрангуутаа, байнгын одоо хэзээ ирэх вэ гээд л. Ер нь дандаа л хөдөө орон нутгаар явж байх юм шиг байна. Домоо эндээ хийчихээд бусад үед нь хөдөө орон нутгаар явах байх. Удахгүй миний өөрийн том ном гарна. Орчуулгын нэг ном гарч байгаа. Алтан Фэнг шүй сэтгүүл 16 дугаар гарчихсан. Энэ хамгийн анхны 2008 оны диплом, мастерын зэрэг авч байсан. Далд Фэнг шүйгийн дом хийдгийг 2009 оны 12 дугаар сард авсан. Сая Сингапурт анх удаа явлаа. Фэнг шүйгийнхээ лекцэнд  оролцоод ирсэн. Монголоос ерөнхийдөө би ганцаараа очдог. Маш их үнэтэй. 6-7 мянган доллар зарцуулаад долоо хоногийн сургалтанд явахад энэ ямар тэнэг хүүхэн бэ гэдэг зарим хүмүүс. Би байргүй, машингүй байхдаа л энэ сургалтанд явсан. Ирээд монголчуудын буян нь байдаг юм билээ. Би мэдсэн юмаа түгээнгүүт эргээд ороод ирдэг юм билээ.

 -Дэлгэрэнгүй сайхан ярилцсанд баярлалаа. Цаашдаа улам олон айлыг дээшилж дэвжихэд нь туслаарай.  Айл гэрт аз жаргал, эд хөрөнгө, инээд хөөр бэлэглэдэг ажилд чинь амжилт хүсье.

-Баярлалаа. Танай сайтын хамт олонд бас амжилт хүсье.

Ярилцсан Г.Оюун.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Top