Монголд анх удаа робот хагалгаа хийгдэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 03

Манай улсын эрүүл мэндийн салбарын түүхэнд анх удаагаа робот хагалгаа хийгдэхээр боллоо.

Робот хагалгаа гэдэг нь хүний нүднээс 18 дахин хурц нарийн хардаг хамгийн сүүлийн үеийн өндөр дэвшилтэт тоног төхөөрөмжийн тусламжтайгаар эмчийн гар оролцохгүйгээр алсын зайнаас хагалгаа хийхийг хэлдэг аж. Өөрөөр хэлбэл, хамгийн орчин үеийн дэвшилтэт технологиор хүндэрсэн хорт хавдрууд болон түрүү булчирхай, зүрх, бөөрний хагалгааг алсын зайнаас удирдаж хийхийг робот хагалгаа гэдэг юм байна. Уг робот хагалгааг Монголын эмч нар өөрсдөө гардаж хийх бөгөөд тодруулбал, Бүгд Найрамдах Солонгос Улсын Вонгуван Их сургуульд номын дуу сонсож, урулогийн эмнэлэгт нь дадлагажсан Төмөр замын нэгдсэн эмнэлгийн хоёр эмч түрүү булчирхайн робот хагалгааг хийх аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top