Хотын төвд ойр хэсэгт түүхий нүүрс хэрэглэхгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 03

Нийслэлийн  агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсийн гэр хорооллын айл өрхийг боловсруулсан түлш болон бусад эх үүсвэрээр хангах бэлтгэл арга хэмжээг энэ оны 4-8 дугаар саруудад авч хэрэгжүүлж байгаа аж. Энэ дагуу нийслэлд түүхий нүүрс хязгаарлах, бүрэн шаталттай зуух нэвтрүүлэх, мөн боловсруулсан түлшний нөөцийг нэмэгдүүлсэн үед түүхий нүүрсийг хориглох бүсийг тэмдэгжүүлж эхэлжээ. Эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн хэд хэдэн хороонд түүхий нүүрсийг хязгаарлах юм.

Түүхий нүүрс хязгаарлах үндсэн бүсэд нийт 11145 өрх байгаа юм. Эдгээр иргэнд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахтай холбоотой ухуулан таниулах, сурталчлах ажлыг дүүргүүдийн засаг дарга нар авч хэрэгжүүлж эхэлсэн байна. Харин цаашдаа боловсруулсан түлшний нөөцийг нэмэгдүүлсэн үед Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн хотын төвд хамгийн ойр хэсэгт түүхий нүүрс хориглох бол бүрэн шаталттай зуухыг Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зарим хэсэгт нэвтрүүлэхээр төлөвлөөд байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top