4271 өрхөд хүнсний талон олгоно

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 03

"Нийгмийн эмзэг бүлэгт хоол тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр"-ийн хүрээнд орлого багатай өрхөд хүнсний талон олгож эхлээд байна. Өнгөрсөн онд "Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлох аргачлал"-ыг баталсан юм. Уг аргачлалаар Ховд, Хөвсгөл, Дорнод, Дундговь аймаг болон нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт судалгаа хийж, мэдээлэл цуглуулан тусгай программд оруулан өрхийн амьжиргааны төвшинг үнэлжээ. Үүний дүнд өрх бүр өөрийн оноотой болсон бөгөөд хамгийн бага оноо авсан өрхөд эл хүнсний талоныг олгох юм байна. Энэ удаад 4271 өрхөд талон олгох ба үүнд 16 хүртэлх насны хүүхдэд сард 5000, 16-аас дээш насны өрхийн гишүүнд сард 10 мянган төгрөгийн талон олгохоор тогтжээ. Эдгээр иргэд тухай харьяа дүүрэг, аймгийнхаа сонгогдсон дэлгүүрээс хүнсээ авах юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top