Энэ оны долдугаар сард анхны дугаар нь хэвлэгдэн гарсан нийгэм, эдийн засаг, улс төрийн салбарын мэдээллийг хүргэх "Vipnews" сэтгүүлээс эрхлэн шилдэг "Vip 10 ресторан" -ыг нэрлэхээр болжээ. Ингэхдээ олон нийтийн нээлттэй санал аcуулгыг авах гэнэ. Монголд үйл ажиллагаа явуулж буй ресторануудаас иргэдийн хамгийн их санал болгосон эхний 10 рестораныг тодруулж "Vip10 ресторан" гэсэн нэршлийг өгөх юм байна. Ресторан гэдэг нь цайны газар, паб, түргэн хоолны газар, кафе зэрэг энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг газруудаас ялгарах ёстой. Та ресторанаар сонгон үйлчлүүлэхдээ ямар шалгуур тавьдаг вэ? Яагаад энэ рестораныг сонгосон бэ? гэх мэт асуултыг үйлчлүүлэгч та бүхэнд тавих гэнэ. Эдгээр асуултад та өөрийн үйлчлүүлдэг рестораны хоолны амт чанар, үйлчилгээ, тохижилт зэргийн талаар дэлгэрэнгүй хариулах юм. Сар тутмын "Vip news" сэтгүүлээс дугаар бүртээ бизнесийн байгууллагуудын "Vip10"-ыг шалгаруулах бөгөөд шалгарсан байгууллагуудын онцлог, давуу талыг сэтгүүл болон сайтаараа сурталчлах юм байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )