Улаанбаатар хотын иргэн Мангалжалбын Какүрюү Анандыг Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа. Түүнийг Японы сумо бөхийн дээд зиндаанд Саняаку цолыг тогтмол найдвартай хамгаалж, амжилттай барилдаж байгааг нь үнэлж ийнхүү шагнасан байна. Шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр гардуулж баяр хүргээд, сонирхолтой, үзүүштэй уран барилдаануудаараа сумо бөхийг чимж, амжилтаа улам бататган, ахиулахыг хүсэн ерөөлөө. Сумо бөхөөр барилдаад 10 жил болж буй Какүрюү М.Ананд өнгөрсөн тавдугаар сарын барилдаанд 12, долдугаар сарын барилдаанд 10 давж, озэки цолны болзол хангасан бөгөөд есдүгээр сарын барилдаанд 10-аас дээш давбал озэки цол хүртэх юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )