Арго багш Ерөнхийлөгчийг архи уудаггүй гэдгээ батлахыг шаардав

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 03


 2011 оны шинэ жилээр ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  он гарах мөчид  оргилуун дарс бус хундага дүүрэн сүү өргөн сүүтэй ерөнхийлөгч хэмээх шинэхэн алдрыг хүртсэн билээ.   Урьд нь  ч XIV Далай лам Монголчуудад  архиа бага ууж айргаа тааваар уухыг  уриалж байсан удаатай. Гэвч монголчууд нийтээрээ  төдийлөн сайн  засал авахгүй байсан тул эрхэм ерөнхийлөгч маань  Энэтхэгийн ерөнхийлөгч хатагтай  Пратибха Двисингх Патилатай   хоёр орны хамтын ажиллагааг цаашид   улам амжилттай ажиллахыг  бэлгэдэн жимсний жүүс өргөн архины эсрэг гэдгээ дахин баталлаа.  Сүүтэй ерөнхийлөгч байснаа жүүстэй ерөнхийлөгч болчихоод байгаа Ц.Элбэгдоржийг 25 хэл мэддэг хэмээдэг Арго багш ихэд шүүмжилж эхлэв. Арго багшийн үзэж байгаагаар Ц.Элбэгдорж ерөнхийлөгч ард түмнийг харахаараа сүү, ар хударгаар нь архи ууж байгаа гэнэ. Хамгийн гол нь ерөнхийлөгчийн уриалгаас болж  Арго багш архи ууж чадахгүйд хүрчихээд байгаа тул ерөнхийлөгчийг өөрийг нь архи уудаггүй гэдгийг хэн нотлох юм хэмээн  баримт шаардаж байгаа сурагтай.  Ардын түмний гавьяат Аргод эрхэм ерөнхийлөгч архи уудаггүй гэдгээ батлахыг хэрэгтэй болох нь ээ.

 Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top