Орост “Зөн билгийн тулаан” хэмээх нэвтрүүлэг гарч монголчуудын нэлээдгүй хэсэг нь тус нэвтрүүлгийг үзэх гээд ёстой л “Товлосон өдрөө тогтсон цагтаа” яаран хүлээдэг байсан нь одоо ч хэвээрээ гэхэд болно. Тус нэвтрүүлэг үзэгчдийг байлдан дагуулж байгааг мэдэрсэн Монголын зөн билгийн академийнхан Монголын шилдэг зөн билэгчдийг шалгаруулна гээд сүржин рекламдсан ч даржинхан нэвтрүүлэг болж өнгөрсөн. Оросын зөн билэгчидтэй уг нэвтрүүлэгт оролцогчдыг харьцуулж үзсэн үзэгчдийн ихэнх нь “Өө манайхан ч дээ” хэмээн сэтгэл дундуур байсан нь ч нууц биш. 2008 оноос гурван цуврал нэвтрүүлэг явсан бөгөөд арваад шилдэг зөн билэгтэн тодрон үлдсэн юм. Аура төвийн тэргүүн Б.Сарандаваа, Үзмэрч Алтангэрэл, Зайран Доржханд, Удган Долгорсүрэн, Лам Мягмаржав, Лам Мөнхбат, Явган зайран Ганжаргал, Удган Жавзмаа, Удган Төдөв. Эдгээр зөн билэгтэнүүдийн дунд дахин тулаан явуулах юм байна.
Дахин шалгаруулалт энэ сарын 8-ны өдрөөс эхлэн цэнхэр дэлгэцээр цацагдах бөгөөд шилдэг зөн билэгчийг үзэгчдын саналаар 8-р сарын 19-д тодруулах гэнэ. Маргааш нь буюу 8-р сарын 20-нд олон нийтэд зарлах юм байна. Үүнээс шалгарсан нэг зөн билэгтэн ОХУ-ын зөн билгийн тулааны нэвтрүүлэгт оролцох эрхийг олж авах ажээ.
Талын Монголоос төрөн гарч давхар давхар шалгаруулалтанд хамрагдан шалгарсан шилдэг нэгэн зөн билэгч эх орноо төлөөлөн 8-р сарын 22-нд ОХУ-ыг зорих бөгөөд 9-р сарын 1-нээс эхлэн зураг авалтандаа орж эхлэх юм байна.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )