Б.Амархүү киноны ажлаар эх орондоо ирлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 03

ОХУ-ын Буриадын Ардын жүжигчин Б.Амархүү эх орондоо ирээд байна. Энэ сарын 13 хүртэл эх орондоо саатах Б.Амарахүү “Кино код” нэвтрүүлэгийн урилгаар ирсэн гэнэ. Тэрээр “Hero Entertainment-ийн найруулагч Б.Баатарын шинэхэн уран бүтээлд тоглох бөгөөд одоогоор ямар дүрд тоглохоос тогтоогүй байгаа. “Татар ажиллагаа” уран сайхны кинонд тоглож өөрийнхөө ур чадварыг харуулаад амжсан тэрээр эх орондоо саатах хугацаандаа тэрээр ямар дүрд тоглохоо киноны уран бүтээлчидтэй ярилцаж шийдэх юм байна.
Дашрамд дурьдахад  дуучин Б.Амархүү “Премьер Министр” хамтлагийнхаа “Мы так хотели”, Монголчуудад зориулан эх хэл дээр гаргах цомгийн ажилд ороод байгаа.  Түүний Монгол хэл дээр гаргах цомгоо тэрээр  ирэх онд багтаан дуусгахаар ажиллаж байгаа ажээ.

А.Баярмаа
Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top