ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцад холбогдох давж заалдах шатны шүүхийн шийдвэр Английн талд гарснаас үүдэн олон бэрхшээл гарч байгаа. Үүнтэй холбоотойгоор Б.Хурцыг эх оронд нь шилжүүлэн авч ирэх ГХ-ны дэд сайд Б.Болороор ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн.
ХЗДХЯ, ГХЯ-наас хамтран байгуулах шинэ ажлын хэсэгт Олон улсын арбитрын шүүх дээр С.В.Паушокийг ялсан ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга О.Баясгалангаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан хүмүүсээс авч ажиллуулах саналыг Засгийн газрын гишүүдийн зүгээс гаргаж байгаа ажээ.
Тэд олон улсын эрх зүйн энэ төвөгтэй маргаанд туршлагатай хүмүүсээ ажиллуулахгүй бол Английн эсрэг Английн шүүх дээр ялалт байгуулах магадлал бидэнд бага байна хэмээн тайлбарлаж байна. Дээрх асуудлыг энэ сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх ажээ.
Эх сурвалж: Нийгмийн толь
Сэтгэгдэл ( 0 )