Мэргэжлийн морин хуур урлаач Ч.Энх-Отгон хүүтэйгээ хамтран 5 метр 90 см өндөр морин хуурыг баяр наадмын өмнө урлаж дуусгажээ. Тэрбээр энэхүү хуураа ирэх сард нийслэлчүүдэд танилцуулж, толилуулах гэнэ. Хүүтэйгээ хамт есөн сарын хугацаанд урласан энэхүү морин хуурыг гурваас дөрвөн хүн өргөдөг бөгөөд бэлэг дурсгалын хуурын адил аялгуу гаргадаг юм байна. Дашрамд сонирхуулахад Ардын хувьсгалын 85, Эрдэнэт хотын 35 жилийн ойд зориулан анхны аварга морин хуураа бүтээж байсан ба тэрхүү хуур нь 3 метр гаруй өндөртэй байжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )