Японы үндэсний «ИНК» телевизийн хэсэг уран бүтээлчид саяхан манай улсад ирж хөөмий, уртын дууны тухай баримтат кино хийх хүсэлтэй байгаагаа уламжилжээ. Тэд зарим уртын дуучидтай уулзаж энэ сарын 21-нээс 9 дугээр сарын дунд хүртэл хөдөө орон нутгаар хамтран аялж, уртын дуу судлахаар болов. Өмнө нь тус телевизийнхэн зууны манлай уртын дууч Н.Норовбанзад болон хөөмийч Т.Ганболд нарыг нутагтаа урьж, судалгаа хийж байсан аж. Харин энэ удаа тэд нутаг нутгийн хөг аялгууг судлах бөгөөд орчинтой нь танилцаад зогсохгүй Монголын ардын урлагийн нарийн нандин нууцыг хальснаа буулгах гэнэ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )