УИХ-ын гишүүн молекул Б.Батбаяр “АН-ын захирал” боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 04

УИХ-ын гишүүн Б.Батбаяр ирэх сонгуульд хүүгээ нэр дэвшүүлэх бодолтой байгаагаа илэрхийлээд байгаа. Түүний энэ үг эрхэм гишүүний сонгогч залууст таалагдахгүй байгаа бололтой. Өөрийгөө Монголын тэргүүн баячуудын нэг хэмээн тодотгож байгаад ирэх сонгуулийн төлвийг ярьсан түүнийг сонгогчид нь "АН-ын захирал" хэмээн хочилдог болжээ. Үүнээс гадна өнгөрсөн сонгуулиар өөрөө мөнгөөр хэрхэн тойрог худалдаж авч болдгийг харуулсан. Одоо бүр тойрог хувьчилж, хүүдээ залгамжлуулдаг болох нь хэмээн ам уралдан ярих болжээ.

Эх сурвалж: Монголын мэдээ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top