-Монгол улсын эрх баригч нам?
-МАНАН

-Монгол улсын сөрөг хүчний нам?
-АНа-МАНа
-Өмнөх замыг бүрэн халхалдаг өтгөн цагаан агаарыг юу гэдэг вэ?
-Эрх баригч

-Санжаасүрэнгийн Зоригийг хэн алсан бэ?
-Цагаан малгайт

-Бэлгэвчийг хэн зохиосон бэ?
-Гүндалай

-МАН-ын анхны дарга, 21 онд ардын хувьсгалыг удирдсан баатарын нэр?
-Сү.Батболд

-Төрийн ордонд хориглосон зүйл?
-МАХН

-Монгол улс сонгуулийн ямар тогтолцоотой вэ?
-Мөнгөний тогтолцоотой

-Ногоон нам ямар намтай нэгдсэн бэ?
-Өнгөгүй

-“Хөдөлмөр хүнийг бий болгосон” гэдэг үгийг хэн хэлсэн бэ?
-Буян Жагаа

-Улс төрч хүн бүрийн эрхэмлэн дээдэлж явдаг зүйл юу вэ?
-Намын дарга

-Ж.Батзандангийн мэргэжил?
-Тэмцэгч, бишээ жагсагч

-Эм барьдаг хүнийг оточ гэдэг. Тэгвэл хор найруулдаг хүнийг монголчууд юу гэж нэрлэдэг байсан бэ?
-Улс төрч

-Улсын баатар цолыг ямар хүнд олгодог вэ?
-Цагаан толгойтой хүнд

-Энэ жил УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэдэн нас хүрсэн бэ?
-2220

-Тэмүүжин гишүүнийг шүүхэд өгсөн багшийнх нь нэр?
-Шигихутаг

-Монголд цөмийн хаягдал булшлах санаа хаанаас гарсан бэ?
-Монгол банк

-Олигархи гэж хэнийг хэлдэг вэ?
-Энхбаярын найзуудыг

-21 дарь эхийг нэрлэнэ үү?
-Ногоон дарь эх, цагаан дарь, Цолмон . . .

-Ерөнхийлөгчийн рейтинг ямар байгаа вэ?
-Намхан
-Монгол улсын анхны тод манлай уяачийн нэр?
-Улаан сайд

-Улс төрч хүний хамгийн хол байх ёстой зүйл?
-Сонгогчид

-Улс төрч хүний хамгийн ойрхон байх ёстой зүйл?
-Сонин

-Эрүүл мэндийн дэд сайдыг хэн гэдэг вэ?
-Мисс

-Төмөр хатагтай нэрээрээ алдаршсан Английн эмэгтэй улс төрч
-Ганди

-Оюунхорол гишүүний төрсөн нутаг?
-Отгонтэнгэр их сургууль

-Хахууль авсан УИХ-ын гишүүний асуудлыг хаана шийдвэрлэдэг вэ?
-Нарантуул зах дээр

-Монгол улсын шилдэг бизнесменийг нэрлэнэ үү?
-Ерөнхий сайд

-Улаантнууд нийслэл хүрээнээс ямар дайсныг хөөж гаргасан бэ?
-Ардчилсан намынхныг

-Монгол улсын анхны ерөнхийлөгч хэн бэ?
-Баавар

-Оюутолгойн хэвлэл мэдээллийн албаны даргын нэр?
-Баабар
Ө.Мэргэндүү
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )