Л.Гүндалай гишүүн гоо сайхны газруудаар гүйдэлтэй болов

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 04


 

УИХ-ын гишүүн Л.Гүндалай сүүлийн үед  гадаад үзэмжиндээ айхавтар их анхаарах болжээ.   Насны намар хаяанд ирж санчигны үс нь бууралтаад ирсэн тул  үсээ будуулангаа “Улс төр гэдэг хүнийг амархан хөгшрүүлэх юм даа” хэмээн үсчин бүсгүйчүүдтэй  хууч хөөрч суудаг ажилтай болсон гэнэ.  Нэг хэсэг Гүндалай гишүүнийг арьсаа татуулж нүдэндээ давхраа хийлгэсэн гэлцдэг  байсан.  Чуулган завсарласан энэ л үеийг ашиглан үс зүсэндээ анхаарал тавингаа арай мисс эхнэрийнхээ ... гэх яриа чихний үзүүрт сонсогдох боллоо.  Харин хаа очиж Л.Гүндалай гишүүний хувьд тиймэрхүү юм сонсогддоггүй.  Харин хэзээний цэвэр сэжигч гэгддэг эрхэм гишүүн үсээ будуулахдаа өөрийн халааснаасаа самаа гаргаад ирж магадгүй.  Үсээ будуулаа л биз. Юун сүртэй юм. Сайхан бүсгүйгээр үсээ будуулангаа ганц хоёр үг хэлэлцээ л биз. Угаас сайхны өмнө харц буруугүй гэдэг хойно.  

 Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top